
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн хурал өнөөдөр эхэллээ.
Тайлангийн хурлын эхний өдөр Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Дотоод аудитын газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Төслийн нэгдсэн удирдлагын газар ажлаа тайлагнах бол маргааш Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Захиргаа, санхүү удирдлагын газар, Захиалагчийн хяналтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс тайлангаа тавих юм.
Тайлангийн хурал “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын гадаад хурлын танхимд хоёр өдөр үргэлжилнэ.





















































