
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авсан. Дахин ийм нийгмийг зочирдуулсан гэмт хэрэг гарах ёсгүй. Гарсан гэмт хэргийн хүрээнд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч гэмт хэргийг шалгаж байгаа. Ямар үндэслэл, ямар дүгнэлтийн хүрээнд энэ этгээд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж гадуур явах нөхцөл үүссэн бэ гэдгийг шалгалтын хүрээнд тогтоох ёстой" гэв.




















































