
Энэ жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 30 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 88 дахь жил тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Х.Нямдагва хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөллийн хамт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд оролцлоо.
Сүхбаатар дүүрэгт улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдэж цагаатгагдсан 7 иргэн, тэдгээрийн эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхэд нь болох 82 иргэн байна.





















































