
Дүүргийн ИТХ-ын 5 дугаар ээлжит хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Пэлжээгийн Адарсүрэнд зориулсан хүндэтгэлийн хөшөөний тухай" асуудлыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ
-"Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай"
-"Төрийн цол, одон медальд дэмжин уламжилсан тухай" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт 67.7 хувийн гүйцэтгэлтэй байна.






















































