
“Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхнээс мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө миний аав н.Төмөрбаатар тэнд зорчиж явсан. Тухайн үед осолд өртөж түлэгдээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр бурхан болсон. Тэнд хэн нэгний хайртай хүн зүгээр явж байгаад дэлбэрэлтэд өртөж амиа алдсан гэдгийг төр мартсан байх. Сэтгэцэд учирсан хохирлоо дүгнүүлэхгүй бол хохирлын мөнгө өгөхгүй гэсэн. Хэрэггүй гэснээ 1,8 жилийн дараа үнэлүүл гэсэн. Бид нас барсан онцгойгийн алба хаагчдын ар гэртэй барьцаагүй" гэв.























































