
УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ний Мягмар гаригт ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.



















































