
2026 оны 01-р сарын 28 буюу өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх байршлуудын хуваарийг танилцуулж байна.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс сэргийлэн тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу хоёр цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
Цахилгаан эрчим хүчээр хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна.




























































