
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин шат дараатайгаар нэмэгдэх ёстой байсан. Гэвч тодорхой бус нөхцөл байдал үүссэний улмаас МҮЭ-ийн холбоонд олон мянган гишүүн, мөн орон нутаг болон нийслэлээс иргэдийн санал гомдол ихээр ирсэн. Үүнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос холбогдох яамд руу санал, санаачилга хүргүүлж, идэвхтэй ажил өрнүүлж байна" гэдгийг хэллээ. Бидний хувьд яг гар дээр авч байгаа цалин бодитой нэмэгдсэний дараа хэлэлцээрийг үр дүнд хүрсэн гэж үзнэ. Тэр хүртэл бидний тэмцэл зогсохгүй" гэв.


























































