Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Баяр: Гал, гааз, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна

2026-1-30
0
ЖИРГЭХ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хурлыг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ. 

Тэрбээр "Эрхэм хүндэт зөвлөлийн гишүүд, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга нар, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бид Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаа хийхээр цуглаад байна.

Нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал биднээс бэлэн байдал, чадавхаас гадна эрсдэлийг урьдчилан тооцоолсон, шинжлэх ухаанд суурилсан удирдлага, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг шаардаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах нь зөвхөн нэг байгууллагын ажил биш. Энэ бол нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм. 2026 онд бид дараах үндсэн 3 чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэж харж байна.

НЭГДҮГЭЭРТ, ГАЛЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧИЛНЭ

• Өнгөрсөн 2025 онд галын дуудлага 32 хувиар нэмэгдсэн. Эдгээр галын дуудлагуудын 60 орчим хувийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг эзэлж байна. Галын ихэнх шалтгаан нь иргэд ахуйн хүрээнд ил гал алдах, цахилгааны масс-аас үүдэлтэй байна. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл сайн ажиллах хэрэгтэйг сануулж байна.

• Галаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй байна. Нөлөөллийн ажлыг хүүхэд, багачуудаар дамжуулан өрх, гэр бүлийн түвшинд хүргэцгээе. Үүний тулд дүүрэг бүр дэргэдээ сургалтын танхимтай болоё. Цаашид улам өргөжүүлж гамшгийн сургалтын төвтэй болох шаардлагатай. Сургалтыг тогтмол хийснээр

өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадамжтай иргэн болж төлөвших юм.

• Өнөөдрийн байдлаар галын дуудлага мэдээлэл аваад 14-17 минутанд газар дээр очиж байна. Үүнийг 10-13 минут болгох өөрөөр хэлбэл 3–5 минутаар богиносгох боломжтой. 2025 оны байдлаар 26,2 тэрбумын хохирол учирсан байна. Тэгвэл Онцгой байдлын тактик, техник хэрэгслийг бид орчин үе рүү шилжүүлэх цаг нь болсон. 2026 оны хамгий чухал хийх ажил бол Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах юм. Нийслэл Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын машин бүр камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбож нэгдсэн удирдлагын төвөөс хянаж, тактик оновчтой боловсруулж, зөв удирдлага менежментээр түргэн шуурхай хангаснаар илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрдэнэ.

ХОЁРДУГААРТ, ГАЗ БУЮУ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХҮН БҮР БЭЛЭН БАЙЦГААЯ

Нийслэлийн Улаанбаатар хотод Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор хийн түлшийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Шинэ хэрэглээ, шинэ технологид бид бэлэн байх ёстой. Газын хэрэглээний соёл, аюулгүй ажиллагааг ард иргэддээ танин мэдүүлье. Хийн түлш нийлүүлэгч, хэрэглэгч, онцгой байдлын газар хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулж, ажлын хэсэг гаргаж үр бүтээлтэй ажиллах ёстой.

ГУРАВДУГААРТ, ГАЗАР ХӨДЛӨЛТ ГАРЦААГҮЙ АНХААРАХ АСУУДАЛ МӨН

3 баллаас дээш гардаггүй байсан газар хөдлөлт одоо 4,2-с буухгүй байна. Газар хөдлөлтийн давтамж ойртож, цаашид эрчимжих хандлага байна. Иймээс нэн түрүүнд барилга байшингуудын эрсдэлийг үнэлэж паспортжуулах ажлыг эрчимжүүлцгээе. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, төрийн байгууллагуудын зохион байгуулалтын ажил хангалтгүй, арга зүй төлөвлөгөө дутмаг байна. Сургалтыг үр өгөөжтэй, тодорхой давтамжтай зохион байгуулж хэвших чухал байна. Сургалтаа 9 дүүргийн ЕБС-иас эхэлье.

ТӨГСГӨЛД НЬ ХЭЛЭХЭД Нийслэл хотыг гамшигт тэсвэртэй хот болгон хөгжүүлэх бидний алсын хараа, хамтын зорилго юм. Сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэвшилтэт техник, технологид суурилсан эрт сэрэмжлүүлэг, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бүрдүүлж, иргэдийн мэдлэг, оролцоонд тулгуурлаж ХАМТДАА ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ чадна.

Өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн зөвлөлийн гишүүд, дүүргүүдийн удирдлагууд, хүндэт зочид Та бүхнийг хэлэлцэх асуудлуудад идэвхтэй оролцож, бодитой санал, шүүмжээ чөлөөтэй илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    13 цаг 14 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    13 цаг 23 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    13 цаг 32 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    14 цаг 20 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    14 цаг 25 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    14 цаг 36 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    15 цаг 28 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    15 цаг 51 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    15 цаг 53 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    16 цаг 7 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    16 цаг 17 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    16 цаг 20 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    16 цаг 25 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    16 цаг 36 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    16 цаг 37 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    16 цаг 53 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    16 цаг 56 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    16 цаг 57 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    17 цаг 9 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    17 цаг 13 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК