Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-2-02
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Одоо бол хоосон мөрөөдөх цаг биш. Түншүүдтэйгээ бодит холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэ. Төлөвлөсөн ажлаа эхлэх бэлтгэл дуусна. Долоо хоногийн сүүл рүү урьд өмнөх ажлын үр дүнг үзэх боломж ирнэ. Үр бүтээлтэй ажиллах хүсэл байх тул ямар ч ажил сайн бүтнэ. Гадаад таатай нөхцөлд хувийн харьцаагаа бэхжүүлэхэд анхаар. Алсын үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгосон эсэхдээ эргэлзэх болно. Судалгаанд тулгуурласан шийдвэр сэтгэл хөдлөлөөр гаргах үйлдлээс илүү үр дүнтэй байна. Ажил хэргийн түншлэлд найрсаг, чин сэтгэлийн харьцаатай бай. Хамт олон тань таныг хүндэлж, танаар бахархана. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Нийгмийн хөгжлийн төлөөх ажилд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ.

ҮХЭР

Олон зүйл хийх нь танд сонирхолтой байх ч санаандгүй асуудалд унагаж болно. Зарим зүйл амархан эсвэл сонирхолтой санагдаж болох ч амьдралын үнэн илүү бодит байдал гэдгийг сана. Зайлшгүй зарлагаас болж муудсан санхүүгийн байдлаа дээшлүүлэх санаа олох бололтой. Эрүүл мэндэд асуудал гарах магадлалтай. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ сэтгэл санаагаа засаж цэвэрлэ. Өөртөө итгэлтэй байх нь эрүүл мэндээ бэхжүүлж өргөх боломж олгоно. Долоо хоногийн сүүлээр урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлын үр дүн эерэг байдлаар амьдрал ахуйд нөлөөлнө. Хамтран ажиллаж буй хүмүүсийн ажил хэргийг өөр дээрээ хариуцах энэрэнгүй сэтгэл олны талархал хүлээнэ. Өөртөө тааламжтай бол ийм зүйлийг хийхээс бүү цааргал. Ажлын ачаалал ихтэй хүмүүс эргэн тойрныхоо янз бүрийн гомдол, хүсэлтэд дарагдах болно. Энэ байдлаас гарахад хүнд байх тул дотнын хүмүүсээсээ тусламж ав. Өөрийгөө албаны болон амин хувийн ямар ч ажлаар хэт дарах хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үед урьдын алдаагаа давтаж магадгүй байна.

ИХЭР

Боломжийг бүү алд. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Чухал бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарлаа сайн төвлөрүүл. Удахгүй хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна. Өөрийн дотоод мэдрэмжээ алдвал аргаа барсан байдалд орно. Уран бүтээлч хүмүүсийн бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Өөртөө тохироогүй ажлаар оролдох, нэгэнт боломжгүй зүйлийг авах зэрэг оролдлого гаргавал бусдын доог тохуу, уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Таны санаандгүй хэлсэн үг ч таагүй үр  дагавартай байж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч таны буруу үйлдлээс болоод ширүүн дориун болж ч мэднэ. Эрч хүч, эерэг энерги өгөх зүйлд цаг гарга. Наадаж наргиж байх үедээ хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Эрүүл мэндээ хамгаалж тос өөх ихтэй хоол болон архи согтууруулах ундаанаас хол бай.

МЭЛХИЙ

Илүү хариуцлагатай, тэвчээртэй байж, биеэ барих чадвараа ашиглах хэрэгтэй цаг үе. Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ. Санхүү, хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулж болохгүй бөгөөд ямар ч асуудалд анхааралгүй хандахаас сэргийл. Харин долоо хоногийн сүүлээр ядаргаанд орох магадлалтай. Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автан, өөрийгөө бүү зовоо. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Үүний үр дүнд та ажилдаа түүртэн бухимдсан ч хурдан тайвширч, хэвийн байдалдаа буцан орно. Зүрх сэтгэлийн дуудлагаа мэдэрч, цаашдын төлөвлөгөө гарга. Гэр бүлд тохиох бэрхшээлээс гарахад таны хүлээцтэй зан тусална.

АРСЛАН

Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна. Олон ажил амжуулахын тулд та өөрийгөө хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Бүгд амжихгүй нь тодорхой тул заримыг хүчээр хаяж сур. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо хэт ил гаргалгүй барь. Тааламжгүй хэл аманд өртөхгүйн тулд гадаад нөхцөл байдалд сохроор бүү итгэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ойр дотнын хүмүүс тань сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн зүйл дээр ч мэдрэмжтэй байх хэрэгтэй болно. Зарим буруу бодлоо өөртөө үлдээх нь дээр байх. Өөрчлөлт, шинэчлэлийг амьдралдаа үе шаттай эхлүүл. Хайртай хүмүүстээ заавал цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад асуудал гарч мэднэ. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө муудалцахаас зайлсхий. Эрүүл ухаанаар бүгдийг бодож тунгаа. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй.

ОХИН

Сэтгэл санаагаа сайн төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлүүдийг мартаж, ажлаа төгс гүйцэтгэхийг хичээ. Од эрхэс сэтгэл хөдлөлийг зөгнөж байна. Од эрхсийн байрлалаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Санамсаргүй учралыг нэг удаа нүдээ аниад орхи. Долоо хоногийн сүүлээр аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч бусад хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Хайран цагаа хий дэмий өнгөрөөхөөс зайлсхий. Таныг ойлгож, итгэлийг тань даадаг хүмүүстэйгээ аль болох ойрхон бай. Бусад хүмүүстэй хяналттай харьц. Алдаа гаргавал амжилт таныг орхиж магадгүй. Олон бэрхшээл хамт олон эсвэл гэр бүлд үүссэн асуудлаас шалтгаална. Гэр бүлийн асуудлаа шийдэхийг бүхнээс өмнө тавь. Шаардлагатай бол золиос гаргах сэтгэлийн тэнхээтэй бай. Магтаал сайшаалд бүү хөөр. Зарим хүн атгаг санаа өвөрлөх магадлалтай.

ЖИНЛҮҮР

Санаа нийлсэн найзуудынхаа хүрээнд өөрийн үзэл бодлоо бодит байдалд нийцэх эсэх талаар санал солилц. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөөгөөр ирэх өөрчлөлтөөс айх хэрэггүй. Шинэ сорилтод бэлэн бай. Таны амьдралд сайхан сайхан, баяр баясгалан авч ирдэг зүйлсээ хайрлаж, халамжил. Улиг болсон үр дүнгүй цагийн хуваарь болон амьдралд саад учруулдаг хорт зуршлаа өөрчлөх цаг үе. Мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд бүхий л боломжтой зүйлийг хий. Зарим нөхцөл байдал танд өөрийнхөө хэн гэдгийг илүү ойлгож авах боломж олгоно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өөрийн хүсэж байгаа зүйлээ бодит эсэхийг тодорхойлох нь хожим юу хийхээ мэдэж авах боломж олгоно. Хууль дүрмийг зөрчвөл их эрсдэл авна. Түнш болон ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруулах алхам хий. Ганц бие хүмүүс хайр сэтгэлийн илэрхийлэл хүлээн авна. Хэт сэтгэлийн хөдөлгөөнөөс болж эрүүл мэнд муудахаас сэргийл.

ХИЛЭНЦ

Санаа зовоосон асуудлаа бусадтай хуваалцвал танд ашигтай. Албан тушаалаа ахиулах боломж гарна. Энэ цаг үе танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, ур чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Долоо хоногийн сүүл рүү таны зан аашинд эсрэг тэсрэг шинжүүд илэрнэ. Сэтгэл хөдлөлөө эрүүл ухаанаар хяна. Таны гарт байгаа зэвсэг бол оюун ухаан байх болно. Нийгэмд эзлэх нөлөө хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинэ танилуудтай болох сайхан боломж бий болно. Танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж цагийг өнгөрөө. Гэхдээ шаардлагатай бол өөрийн дургүй, байнга хойшлуулдаг зүйлээ хийж болно. Зугаа цэнгэл хөөсөн ч өөрийгөө зөнд нь хаяж болохгүй. Энэ үед хувийн асуудал тань бусдаас хамааралтай байж мэднэ. Та хайр сэтгэлдээ эргэлзэхгүй боловч энэ харилцаа нэлээд хүнд сорилтыг давах бололтой. Хувийн амьдрал хөрөнгө мөнгөний асуудлаас болж гомдолтой байх бололтой.

НУМ

Дотоод эрх чөлөөг хүссэн сэтгэл санааны хөдлөл тэнцвэржинэ. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын сонирхолтой цаг үеийн нэг байх болно. Сайхан боломж олдвол алдаж болохгүй. Та бусдын анхаарлыг татаж чадна. Хувийн амьдрал болон ажлын үүрэг хариуцлагын алтан дунджийг ол. Бусдад зааж зөвлөх дуртай байх тул зохион байгуулах ажил танд зохино. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Хэрвээ хэн нэгэн тантай ярилцахыг хүсвэл бүү эргэлз. Дотнын найз болон итгэлтэй хамтрагчаа гомдоож мэдэх ч та зөв тайлбарлавал харилцан ойлголцоно. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайхан болгох гэж хэдий их оролдоно төдий чинээ хосуудын харилцаа сайхан болно.

МАТАР

Дарга, албан тушаалтантай зөрчилдөх хэрэггүй. Сэтгэл санаагаар унавал амьдрал улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Бага зэргийн сөрөг үйлдэлд хариу яаран бүү хөдөл. Хэн нэг хүнтэй санамсаргүй холбоо тогтоовол таагүй байдалд орж болзошгүй бол долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүсийнхээ урмыг хугалахгүй байхыг хичээ. Таны аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт хийх ур авьяас тодорно. Бусдын аз жаргалд чин сэтгэлээсээ талархаж сур. Эрүүл мэндээ хайрла. Хууч өвчин хүндэрч болзошгүй. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болж болзошгүй тул нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс гарах хувилбарыг сонго.

ХУМХ

Хайр дурлалын сайхан харилцаа сэтгэлийн таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлэхэд тусална. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг болон гэр орондоо өөрчлөлт хийх үед гэнэтийн зарлага гарч болзошгүй. Материаллаг ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй байна. Шаардлагатай өөрчлөлт хийхийн тулд бичиг баримтаа сайн бүрдүүл. Сэтгэлийн дотоод тэнцвэртэй байдлаа олж авахыг хичээн нь зүйтэй. Зарим үйл явдалд сэтгэл санаа тань бачимдах боловч удахгүй амьдралыг өөдрөгөөр харах болно гэдгийг од эрхэс амлаж байна. Харин ялихгүй зүйлд буулт хийх дургүй байгаагаас гэр бүлийн харьцаа муудаж мэднэ. Хий хоосон тооны араас хөөцөлдөлгүй, бодит бүтээлч ажил хийх хэрэгтэй байна. Гоо сайхны мэдрэмж өндөр байх тул харагдах байдлаасаа сэтгэлийн таашаал ав. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөх зоригтой алхам хий.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр үл хөдлөх хөрөнгө болон бараа материал худалдах ажил ашиг авчирна. Өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал үйл ажиллагаа урагштай байна. Аливаа харилцаанд ухамсартай хандвал таны нэр хүнд өсөх болно. Эрүүл амьдралыг хэвшүүлэх төлөвлөгөөгөө дагаж байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур таны зөн совин биелэх боломжгүй гэж бодож байсан мөрөөдөл бодит болно гэдгийг хэлж байна. Зөвхөн амжилтын тухай бодож эрч хүчтэй бай. Гэр бүл, найз нөхдийнхөө тусламжтайгаар таагүй байдлаас гарах болно. Онц шаардлагагүй бол олон хүнтэй газар битгий оч. Будилаантай эсвэл тодорхойгүй нөхцөлд орж алдаа гаргах магадлалтай учир чухал шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    13 цаг 4 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    13 цаг 13 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    13 цаг 22 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    14 цаг 10 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    14 цаг 15 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    14 цаг 26 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    15 цаг 18 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    15 цаг 41 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    15 цаг 43 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    15 цаг 57 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    16 цаг 7 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    16 цаг 9 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    16 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    16 цаг 26 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    16 цаг 27 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    16 цаг 43 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    16 цаг 46 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    16 цаг 47 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    16 цаг 59 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    17 цаг 3 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК