
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП) нь “IT PARK 2.0 – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ”-ийн хүрээнд МТҮП-ийн Б корпусын (В1–2 давхар) дотоод орон зайн дахин төлөвлөлт, интерьерийн нээлттэй уралдааныг албан ёсоор зарласан байна.
Тус уралдааны зорилго нь олон жил зориулалтын дагуу бүрэн ашиглагдаагүй барилгын дотоод орчныг олон улсын жишигт нийцсэн “Технологи, Инновацын Төв (Tech & Innovation Hub)” болгон хөгжүүлэх, шинэлэг, оновчтой интерьерийн концепц, зураг төслийн шийдлүүдийг шалгаруулахад оршино.
Уралдааны үндсэн чиглэлүүд:
- Стартап, инновацын экосистемийг дэмжих co-working, уулзалт, сургалтын уян хатан орчин
- 300–500 хүний багтаамжтай, олон зориулалттай Event Hall
- AI / Big Data, лаборатори, өндөр хүчин чадлын дэд бүтэцтэй уялдсан орон зайн төлөвлөлт
- Хөрөнгө оруулагч, VIP уулзалтын бүс, бизнес лоунж
- Хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийн шийдэл бүхий интерьерийн концепц
Хэн оролцох боломжтой вэ?
- Мэргэжлийн архитектор
- Архитекторын зураг төслийн байгууллага
- Зөвлөх компани, баг, хувь хүн
Материал хүлээн авах:
- Имэйл: info@itpark.mn
- Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 23-ны өдрийг дуустал
Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл нөхцөл, шаардлагыг https://tinyurl.com/4s75ypsz линкээр дамжин аваарай.
Лавлах утас: 9907-1278
Хамтран зохион байгуулагч: Монголын Архитекторуудын Эвлэл




















































