
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ.
Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.
Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.






















































