
Сар шинийн баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Тодруулбал, 100 айл барилгын материалын дэлгүүр, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Максмолл худалдааны төв, 1000 нэр худалдааны төв, Билэг их дэлгүүр маргаашнаас эхлэн ажиллаж эхлэх юм байна.
Харин Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс, Наран туул худалдааны төв хоёрдугаар сарын 25-наас, Шонхор зах хоёрдугаар сарын 23-наас тус, тус ажиллана.











































