Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-2-23
0
ЖИРГЭХ

Хонь

Таны ухралтын үе. Үүнийг сөрөг бус эерэг утгаар хүлээж аваарай. Өнгөрсөнд таныг гацаадаг итгэл үнэмшил, дадал зуршлуудаа суллаж явуул. Таны бууж өгөх замаар өөрийгөө эдгээх өдрүүд иржээ. Өмнө нь хэн байсан гэдэгтээ бүү төвлөр, яг одоо хэн болсон гэдгээ мэдэр. Хүмүүстэй хамт байхдаа яг одоо цаг мөчөө мэдрээрэй. Найз нөхдийн харилцаан дээр тэнцвэрээ хадгалах шаардлага гарна. Санхүүгийн байдалдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Аливаа шийдвэр гаргахдаа барьцтай, баримттай байхыг зөвлөе. Тархинд чинь шинэ соргог санаа харван орж ирвэл тэмдэглэн авч, хожим ажил хэрэг болгоорой. Орчлон ертөнц удаан эргээд байгаа мэт санагдана. Гэхдээ энэ үеийг өөрийгөө цэнэглэх боломж гэж хараарай.

Үхэр

Хэрэгтэй үедээ бусдын дэмжлэгийг хүсч сурахыг нэн тэргүүнд танд зөвлөе. Таны төсөөлснөөс ч олон хүн санаанд оромгүй сайхан сэтгэл гарган зорьж ирэхийг хараад та гайхах болно. Тэдэнд эргүүлээд талархал илэрхийлэхээ мартуузай. Хийсэн ажлынхаа төлөө магтаал хүртэнэ. Хүссэн үр дүн тань шууд харагдахгүй байлаа гээд шантарч болохгүй. Үйл явцад итгэ. Сэтгэлгээгээ нээлттэй байлга. Зарим хүнтэй харилцаагаа илүү гүнзгийрүүлэх ч зарим хүнийг агшин зуурын ашиг сонирхлын харилцаа байсныг ойлгоно. Аль алиныг нь ухамсрын түвшинд тайван хүлээж аваарай. Ажил мэргэжлийн талбарт гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхдээ үнэт зүйлдээ бат зогсоорой.

Ихэр

Амбицтай долоо хоног. Таны өмнө нэгэн шинэ хаалга нээгдэж магадгүй. Шинэ кампанит ажил эхлүүлэх, тушаал дэвших, нэр хүндтэй харилцагчтай холбоо тогтоох зэргээр юу ч тохиолдож мэдэх юм. Аз одыг алганаасаа холбируулалгүй атгаад аваарай. Өөрийгөө хянаж, хязгаарлах хэрэггүй. Үнэт зүйлээ бүтээж, мөрөөдөл рүүгээ тэмүүл. Хэрвээ та карьертаа сэтгэл хангалуун бус байдаг бол одоо л чиглэлээ өөрчлөх цаг. Боломжид тань хязгаар гэж үгүй. Ойр дотны хүмүүсээ нэг шүүхэд гэмгүй. Хэнд юуг илэрхийлж, хуваалцаж буйгаа анхаар. Ажил амьдрал тань ачаалалтай байвал яаралгүй өөрийнхөөрөө урагшлахыг хичээ. Хааяа алдаа гаргах харин ч сайн. Сониуч зангийнхаа тусламжтайгаар нэр нөлөөгөө бэхжүүлнэ.

Мэлхий 

Өдөр тутмын дадал зуршил, цагийн хуваариа өөрчилж, өөрийгөө цоо шинэ өнцгөөс туршиж үзэх долоо хоног. Одоогийн байр сууриа үнэлж, хувь хүний болон мэргэжлийн тал дээр хэрхэн өсч хөгжихөө дахин нэг эргэцүүлээрэй. Таныг зорилгодоо хүрэхэд тусалж буй сахиусан тэнгэр мэт хэн нэгэн байна. Тэр хүнийг хайрлаарай. Амьдрал хурдацтай өрнөх тусам та илүү нягт нямбай ажиллах болно. Мөнгө санхүүгийн асуудалд няхуур ханд. Ялангуяа хуримтлал үүсгэхийг хичээгээрэй. Өмнө нь бат нот мэт санагддаг байсан итгэл үнэмшил, үзэл бодлоо дахин тунгаахыг зөвлөе. Хүн таних, аливаад дасан зохицох чадвараа хянаж зохицуулж байж олны дунд хөлөө олно.

Арслан 

Чухал харилцаануудаа үнэлж цэгнэх долоо хоног. Хэнтэй хамтарч ажиллах, хэнтэй нарийн ширийн зүйлээ ярилцах вэ гэдгээ ойлгож авна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал толгой өвтгөнө. Анхаарлаа төвлөрүүлж ирээдүйд хожил авчрах алхам хийгээрэй. Таныг өсч хөгжихийг дэмжиж, тусалдаг гайхалтай найзуудаараа бахархана. Хайр халамжийг бусдад түгээдэг шигээ өөрийгөө ч бас энхрийлээрэй. Гэртээ тухтай амарч, кино үзэх, өөрийн гараар хоол хийх, дуртай номоо унших зэргээр өөртөө цаг гарга. Хайр дурлалын харилцаа танаас эрсдэл шаардана. Итгэлцэл, нээлттэй яриа хамгийн чухал. Хуучин гомдол, үл ойлголцлыг хав дарахын оронд ярилцаж шийдэх хэрэгтэй.

Охин 

Үнэ цэнтэй бүхний ард тэмцэл байдаг гэдгийг сана. Энэ долоо хоногт ажил хэрэг, хайр дурлал, хамтын ажиллагаа гээд бүхий л чухал асуудал тань анхаарлын төвд байх бололтой. Зорилгодоо хүрэхэд тань туслах төгс нэгнийг хайж байгаа бол энэ долоо хоногт сайн мэдээ дуулдаж магадгүй. Ажил хэргийн тал дээр аз од таныг хаяагүй бололтой. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаа тэгтлээ бүтэлтэй байхгүй нь. Та найзууддаа түшиг тулгуур болж, менторын үүрэг гүйцэтгэх боломж гарна. Өөртөө энэрэнгүй хандах хэрэгтэй. Дотоод дуу хоолой тань үргэлж шүүмжлэл хэлдэг байж магадгүй юм, заримдаа үүнийг үл тоох хэрэгтэй. Санхүүгийн өсөлт удаан ч гэлээ бат бөх суурьтай байна.

Жинлүүр

Ажил хэрэгч долоо хоног. Хийх ёстой ажлуудаа нэг бүрчлэн шалгаж, дэс дараалалтай гүйцэтгэж эхэл. Идэвхтэй, шийдэмгий, тодорхой байхыг танаас орчлон ертөнц шаардаж байна. Илүү олон даалгавар таны өмнө гарч ирж магадгүй. Гэхдээ та эмх замбараатай байж чадвал бүгдийнх нь ард амжилттай гарч чадна. Энэ долоо хоногт зөв хүмүүстэйгээ холбогдож чадна. Үүний зэрэгцээ гэнэтийн, санаандгүй боломжууд ч таныг тойрохгүй. Заримдаа бүх зүйл таны талд биш мэт санагдана. Гэхдээ том мөрөөдөл, урам зоригоо бүү гээгээрэй. Урт хугацаанд ихээхэн хүчин чармайлт гаргасан хүмүүс ялалтын зах зухаас амсана. Өдөр тутмын дадал зуршил, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

Хилэнц

Таны хүсэл тэмүүлэлтэй холбогдох хамгийн чухал долоо хоног айлчлан ирлээ. Шинэ боломж, элбэг дэлбэг бүхнийг хоёр гараа дэлгэн угтаж аваарай. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа хамгийн сайхан байна. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох чанартай цагийг хамт өнгөрөө. Хэрвээ та тэднээсээ хол байдаг бол ядаж утсаар яриарай. Харин ганц бие хилэнцүүдийн хувьд шинэ хүмүүстэй танилцаж, нийгэмших чухал үе. Онцгой нэгэнтэй учрах магадлал ч өндөр байна. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулдаж магадгүй. Зогсонги байдлаасаа гарж, үзэл бодолдоо салхи оруул. Аливаа зүйлд дасан зохицож байгаа нь энэ гээд өөрийгөө орхигдуулж болохгүй.

Нум 

Бусадтай харилцах харилцаандаа томоохон дэвшил гаргах долоо хоног. Энэ үйл явцаар дамжуулаад та өөрийгөө ч илүү сайн таньж авна. Нүүх, гэртээ засвар хийх зэрэгт тохиромжтой. Аль олон жилийн өмнө эхлүүлээд орхисон бүтээлч төсөл рүүгээ эргэж орох сэдэл төрнө. Аажуу уужуу байж, өөрийгөө сонсоорой. Таны өдөр тутмын амьдралын хэв маяг, харилцаанд нөлөөлөх шинэ мэдээ сонсогдож магадгүй. Тэрхүү шинэ мэдээнд хурдтай дасан зохицох хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн хувьд энэ долоо хоногт та их мэдрэмтгий байна. Хурдацтай амьдралын дунд өөрийгөө хэт ачааллуулах нь стресс, ядаргаа үүсгэж болзошгүй. Хангалттай унтах, гэртээ амрах, дотоод амар амгалангаа хадгалах нь таны энергийг сэргээнэ.

Матар 

Таны амьдралд эрч хүч, урам зоригийн цоо шинэ урсгал хүч түрэн орж ирж байна. Та өөрчлөлтийг хүлээн авч, шинэ адал явдалд хөл тавихад бэлэн байна. Найз нөхөд тань таныг дэмжиж, сонирхолтой шинэ зүйл эхлүүлэх бололтой. Энэ нь бүлгийн аялал, шинэ подкаст зэргээр юу ч байж болно. Ажил хэрэг, эсвэл эрүүл мэндтэй холбоотой сайн мэдээ дуулдана. Мөн харилцаа холбоотой төслүүд амжилт авчирч магадгүй. Бусад харилцахдаа сайн сонсогч байж, шаардлагатай үед дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаарай. Мөн сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүйгээсээ болж үгийн алдаа хийх вий. Санхүүгийн урт хугацааны төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ цалин орлого нэмэгдэх, өр төлбөрөө зохицуулах зэрэг сайн зүйлс ч байна.

Хумх 

Хөдөлмөрийн үр шимээ үзэж, хүссэн бүхнээ хүртэх долоо хоног. Алтан аяганаас ус уух хувьтай нэгэн гэдгээ мэдэрнэ. Санхүүтэй холбоотой цочир мэдээ сонсож магадгүй. Шинэ ажил, шинэ харилцагч зэргээр боломж үүснэ. Эсвэл ирээдүйд үнэ цэн бүтээх зүйлд хөрөнгө оруулах боломж гарна. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа ч гайхалтай сайхан байна. Өнгөрсөн үеийн харилцаагаа санаж, анхаарал сарниж магадгүй. Сэтгэл зүй, стрессийн менежментдээ анхаарах хэрэгтэй. Хүчтэй хүсэл тэмүүлэл, идэвхтэй ажил хэрэгч байдал нь бие махбодид ачаалал өгч болзошгүй. Аливаа асуудлаар түргэн шийдвэр гаргах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй тул судалгаа хийх хэрэгтэй.

Загас 

Таны адал явдлын долоо хоног. Таны төрсөн өдрийн улирал ч эхэлж байна. Тиймээс орчлон ертөнц танд өөрийн адал явдлаа сонгох боломжийг олгож байна. Ирэх жил ямар хэв маяг, дадал зуршилтай байх вэ гэдгээсээ хамаарч төлөвлөлтөө гарга. Гэр бүл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой сайхан мэдээ сонсоно. Мартагдсан төслөө эргэн сэргээх, төлөвлөгөөгөө шинэчлэх зэргээр бүтээлч байгаарай. Бодсон санасан чухал зүйлээ цаасан дээр сайн тэмдэглэж байх хэрэгтэй. Мөн ярихаасаа өмнө сайтар бод. Урьд нь эхлүүлсэн төсөл хөрөнгө оруулалт ашиг авчрах магадлалтай байна. Санхүүгийн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар судалгаа хий. Ганц бие загасны ордныхонд шинэ хүнтэй танилцах боломж гарна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    12 цаг 48 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    12 цаг 57 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    13 цаг 5 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    13 цаг 54 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    13 цаг 59 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    14 цаг 10 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    15 цаг 2 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    15 цаг 25 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    15 цаг 27 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    15 цаг 41 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    15 цаг 51 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    15 цаг 53 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    15 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    16 цаг 10 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    16 цаг 11 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    16 цаг 27 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    16 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    16 цаг 30 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    16 цаг 43 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    16 цаг 47 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК