
МАН-ын Бага хурал өнөөдөр 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, улс төрийн илтгэл тавина. Мөн намын шинэ дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.






















































