
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11723, орон нутагт 2774 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 21 хүн, хөдөө орон нутагт 32 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5256 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3552, 5-9 насны 1852 хүүхэд, 15-19 насны 1793 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.




















































