Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмыг танилцуулах өдөрлөг болно

2026-4-02
0
ЖИРГЭХ

Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр дэлхий нийтээр Аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтан “Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриан дор аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг ойлгох, хүндэтгэх, тэдний онцлогт нийцсэн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Орчин үед аутизмын талаарх ойлголт нэмэгдэж байгаа ч бодит амьдрал дээр хүлээн зөвшөөрөх, дэмжих орчин хангалттай бүрдээгүй хэвээр байна. Иймээс энэхүү өдөрлөг нь зөвхөн мэдээлэл түгээх бус, нийгмийн хандлагыг өөрчлөх, “өөр байдал”-ыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Тус өдөрлөгийг “Ээлтэй Ертөнц” төрийн бус байгууллага санаачлан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аутизмын чиглэлээр ажиллаж буй дотоод, гадаадын 12 илтгэгч бүхий олон салбарын мэргэжилтнүүдийн баг оролцоно.

Энэхүү багт:

  • тэгш хамрагдах боловсролын судлаач, доктор профессор
  • хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын мэргэжилтнүүд
  • аутизмтай хүүхэдтэй ажилладаг боловсролын багш нар 
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг практик үйлчилгээний баг
  • олон улсын туршлагатай сургагч, сайн дурын ажилтнууд зэрэг олон чиглэлийн төлөөлөл багтаж байна.

Өөрөөр хэлбэл, аутизмыг зөвхөн нэг салбарын асуудал биш, харин боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоонд суурилсан цогц асуудал гэдгийг энэхүү өдөрлөг онцлон харуулах юм.

Өдөрлөгийн хүрээнд:

  • Аутизмтай хүүхдийн үнэлгээ, оношлогоо, эцэг эхийн оролцоо
  • Харилцаа, мэдрэхүй, зан үйлийн дэмжлэгийн арга зүй
  • Хөдөлмөр заслын үр нөлөө, кейс судалгаа
  • Спорт өрөлт (аяга өрөх спорт)-өөр хөгжүүлэх туршлага
  • Тэгш хамрагдах боловсрол, хүүхэд бүрт тохирсон дэмжлэг
  • Хэл заслын эмчилгээний арга зүй
  • Асран хамгаалагчдын өрхийн үйлдвэрлэл, төрийн дэмжлэг
  • Төсөл боловсруулах практик зөвлөмж
  • 18+ насны оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрт бэлтгэх, ажил эрхлэлтийн туршлага
  • Ажлын байранд дасгалжуулагчийн дэмжлэг.

“Хүлээн зөвшөөрөх нь эхлэл” уриа нь аутизмтай хүүхдүүдийг өөрчлөхөөс илүүтэй тэднийг ойлгож, орчныг нь дасан зохицуулах, боломжийг нь нээх хандлагыг илэрхийлж байна. Энэ нь салбар хоорондын хамтын ажиллагаанд суурилсан бодит өөрчлөлтийн эхлэл юм.

Өдөрлөгийн дэлгэрэнгүй мэдээлэл:
Огноо: 2026 оны 4 дүгээр сарын 2
Цаг: 09:00
Байршил: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Холбоо барих: 91813060, 85154142

Аутизмтай хүүхэд бүр өөрийн онцлог, давуу талтай.
Тэднийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хөгжлийн эхлэл юм.

Зохион байгуулагч: “Ээлтэй Ертөнц” ТББ
Хамтрагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    15 цаг 49 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    15 цаг 59 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    16 цаг 9 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    16 цаг 27 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    17 цаг 37 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 19 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    18 цаг 50 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    19 цаг 8 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    19 цаг 11 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    20 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    20 цаг 18 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    20 цаг 58 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    20 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 47 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    22 цаг 12 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    22 цаг 18 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    22 цаг 28 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    22 цаг 30 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    22 цаг 47 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    22 цаг 54 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК