
09.00 ЦАГТ Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого, бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг МҮХАҮТ- д болно.
09.30 ЦАГТ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг “Пума империал” зочид буудлын хурлын танхимд танилцуулна.
10.00 ЦАГТ Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд болно.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд болно.
11.00 ЦАГТ Монголын авто замчдын үйлдэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах тухай мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 99052536, 80863288
13.00 ЦАГТ "Хүннүгийн археологи: Хүннү ба Хүннүгийн дараах соёлын он цагийн асуудал" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк Эрдмийн зөвлөлийн танхимд болно.
14.00 ЦАГТ Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.























































