
2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгож эхэлнэ хэмээн Монголын татварын албанаас мэдээллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2025 оны IV улирлын буцаан олголтоор 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.


















































