
Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байгаа тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдсэн байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11, зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 4-9, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18, бусад нутгаар 8-13 градус дулаан байх юм.
Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 10-12 градус дулаан, Багануур орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө 9-11 градус дулаан байх ажээ. Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 7-9 градус дулаан байна.


















































