Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80.523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2 хувийг бүрдүүлж байна

2026-4-29
0
ЖИРГЭХ

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

2026 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Улсын төсөвт оруулсан үр өгөөж

  • 2026 оны эхний улиралд нийт 2.2 их наяд төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ.1 Энэ дүн 2010 оноос хойш нийт 16.6 их наяд төгрөгт хүржээ.2
  • Уурхай ашиглалтад орсон эхний өдрөөс Монгол Улсын Засгийн газар Оюу толгой үйлдвэрийн үр өгөөжийг хүртэж ирсэн. Хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” групп хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэж эхлээгүй байна. Уурхайг бүтээн байгуулахад олон улсын зээлдэгч байгууллагуудаас авсан зээл төлөгдөж дуусмагц Монгол Улсын Засгийн газарт болон хөрөнгө оруулагч талд эзэмшлийн хувьтай дүйцүүлсэн ногдол ашгийг нэгэн зэрэг хуваарилж эхэлнэ.

Дотоодын худалдан авалт, эдийн засгийн идэвхжилд оруулсан үр өгөөж

  • 2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 4 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
  • Тус улиралд нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80,523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2%-ийг бүрдүүлж байна. Энэ нь орон нутгийн агаарын тээврийн компаниудын 10 зорчигч тутмын 8 нь Оюу толгойн ажиллах хүч гэсэн үг юм.

    1. Энэ дүнд Татварын ерөнхий газраас 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ногдуулалтын 1.6 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актын дүн орсон болно.
    2. Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй9 их наяд төгрөгийн татварын маргааны дүн багтсан болно.
    3. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Орон нутгийн тогтвортой хөгжилд оруулсан үр өгөөж

Оюу толгой үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр түншилж байна.

  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой” компанийн 18.5 тэрбум төгрөгийн бүрэн санхүүжилттэй “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын ажил эхэллээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад экспортын боломж бүрдэх юм. https://shorturl.at/F4rmQ
  • “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”‑аас 2026 оны санхүүжилтийн квот олгох гэрээг Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Ханбогд, Баян‑Овоо, Цогт‑Овоо, Манлай, Сэврэй сумдын Засаг дарга нартай 2026 оны 4 дүгээр сарын 3‑аас 21‑ний өдрүүдэд байгууллаа. Санхүүжилтийн квотын хүрээнд тухайн сумдын боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн сайн сайханд чиглэсэн ашгийн бус төслүүдийг орон нутгийн захиргаагаар дамжуулан сонгон шалгаруулж хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвийн тохижилт, ус, дулаан хангамжийн дэд бүтэц, ахмадын өргөө, хог хаягдлын менежмент, иргэдийн аюулгүй орчныг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2026 онд ч орон нутгийн иргэдийн бодит хэрэгцээнд суурилсан төслүүдийг тогтвортой дэмжих юм.
  • “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”‑ийн үйл ажиллагааны хүрээнд Ханбогд сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулах, орон нутгийн эдийн засгийг дэмжих чиглэлээр бодитой ажлууд 2026 оны эхний улиралд хийгдлээ. Ханбогд сумын хөгжлийн Түншлэлийн хорооны VIII хурлаар хот байгуулалт, газар зохион байгуулалт, сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, гурван бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хурдасгуур сангийн жилийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын зарцуулалтын асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн юм.
  • 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Ханбогд сумын Засаг даргын тамгын газар болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уул уурхайн орлогоор орон нутагт ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Үүнээс гадна Хурдасгуур төвийн эрчим хүчний хангамжийг 15 кВт хосолмол нарны эрчим хүчний системээр шийдэж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжилд чиглэсэн жишиг шийдлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн байна.
  • “Оюу толгой” үйлдвэрийн ажилтнуудын хэрэглээнээс гарсан 8 тонн хөдөлмөр хамгааллын хувцсыг дахин боловсруулж, байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээг дэмжсэн сайн үйлсийн хүрээнд малын нэмнээ болгон үйлдвэрлэж, зудын эрсдэл өндөртэй бүс нутгийн малчдад хүргэлээ. Уг нэмнээг тугал, бяруу, шүдлэн, хязаалан, соёолон зэрэг таван насны бод малд зориулан хийсэн. Энэхүү санаачилгыг “Рио Тинто Монгол” компани хэрэгжүүлж, “Урбан Жийнс” компанитай хамтран бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн юм. https://shorturl.at/9tZbs

Хүний хөгжил, сургалт боловсролд оруулсан үр өгөөж

“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.

  • Дэлхийн ур чадварын байгууллагаас мэргэжлийн ур чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулсан Оюу толгой үйлдвэрийн бодит хувь нэмрийг үнэлж, “Хүндэт гэрчилгээ” олголоо. Уг шагналыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн ур чадварын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулдаг “Монгол ур чадвар” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр гардуулсан юм. Оюу толгой үйлдвэр нь 2015 оноос хойш Монголын шигшээ багийг Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрлөөр оролцоход мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг тогтмол үзүүлсний үр дүнд монгол оролцогчид 2017, 2019, 2024 онд тусгай байранд шалгарч, олон улсад ур чадвараа амжилттай таниулсан байна. Инженерээс гадна засварчин, гагнуурчин, цахилгаанчин зэрэг техникийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй эдгээр санаачилга нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүний нөөцийг бий болгоход бодитой хувь нэмэр оруулж байна. https://shorturl.at/krTpo
  • “Оюу толгой” үйлдвэр нь 2016 оноос хойш орон нутгийн засаг захиргаа, Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ирээдүйн чадварлаг уурхайчид, инженер, салбарын мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургах, чадавхжуулах, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Эдгээр хөтөлбөрт Өмнөговь аймгийн нийт 1,500 орчим иргэн хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтнээр бэлтгэгдсэн байна. Үүнд:
    • Ажил хөдөлмөрт бэлтгэх 3 сарын сургалтад 683 иргэнийг хамруулж тогооч, оёдолчин, механик, гагнуур, барилгын шат зэрэг чиглэлээр сурган, хөдөлмөр эрхлэлт 69% байна.
    • Мэргэжил олгох хөтөлбөрт 534 иргэн гагнуур, механик, цахилгааны чиглэлээр хамрагдаж, хөдөлмөр эрхлэлт 87% байна.
    • Уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй засварчин, гагнуурчин, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч бэлтгэдэг дадлагажигч ажилтны хөтөлбөрт нийт 227 иргэн хамрагдаад байна. https://shorturl.at/ba2qy
  • “Оюу толгой” үйлдвэрийн Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийн баг нь 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн дүрэм‑102 (ИНД‑102)-ын дагуу таван үе шаттай хяналт шалгалтыг амжилттай давж, уурхайн цогцолборт 25 кг ба түүнээс дээш жинтэй хүнгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах гэрчилгээг гардан авлаа. Ингэснээр газарзүйн онцлогоос шалтгаалан хүн хүрэх боломжгүй, өндөр эрсдэлтэй бүсэд шаардлагатай ачаа, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай, шуурхай хүргэх боломж бүрдсэн бөгөөд шөнийн нислэг үйлдэх нөхцөл ч хангагдлаа. Оюу толгой үйлдвэр нь ИНД‑102 дүрмийн дагуу гэрчилгээ авсан анхны уул уурхайн компани болж, Монгол Улсад энэхүү ангиллын гэрчилгээтэй хоёр дахь байгууллага болсноор ажилтнуудын ур чадвар, орчин үеийн технологийн мэдлэгийг шинэ түвшинд хүргэж, салбарын мэргэжлийн чадавхыг бодитоор нэмэгдүүлж байна. https://shorturl.at/YKseT

Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт

“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.

  • “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 226 тэрбум төгрөг төлсөн. Мөн 2026 оны нэгдүгээр улиралд ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашигласан бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.45 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.
  • “Оюу толгой” үйлдвэрийн лицензийн талбайтай давхацдаг, олон зуун жилийн түүхтэй Ундайн сайрын голдирол нь ил уурхай болон хаягдал чулуулгийн овоолгын нөлөөгөөр гадаргын болон газрын доорх ус уурхай руу алдагдах эрсдэлтэй тулгарсан тул 2013–2014 онд мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэсэгчилсэн тохируулгыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ 2009 оноос эхлүүлсэн Ундайн сайрын хяналтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 109 уст цэгт тогтмол хяналтын хэмжилт хийж, хур бороо элбэг үед улирлын урсац хэвийн үргэлжилж, булаг шандыг тэтгэн, газрын доорх усны түвшин нэмэгддэг байгалийн горим хадгалагдаж байгааг баталгаажуулсан байна. Харин хэсэгчилсэн шилжилтийн үр дүнд “Шинэ бор овоо”-ийн булаг үүсэж, өнөөдөр жилийн турш устай “Говийн баян бүрд” болон, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын ундаалах, амрах чухал экосистемийн хэсэг болжээ. https://shorturl.at/8RiTN
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нь 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Бид 2026 оны нэгдүгээр улиралд хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
    • 2025 онд Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо сумдад байгуулсан мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг цаашид хариуцан ажиллахаар шалгарсан байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг эхлүүллээ.
    • Сэлэнгэ аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээх төслийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулах зорилгоор оролцогч талууд болох Ойн газар, Хараа–Ерөө голын сав газрын захиргаа, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтын санал, шийдлүүдийг хэлэлцлээ.

Ил тод байдал

  • “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, олон улсын зээлдэгчид, орон нутгийн иргэд, ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх оролцогч талуудад олон улсын стандарт, холбогдох хууль эрх зүйн шаардлагын дагуу мэдээллийг ил тод хүргэхийн төлөө тууштай хичээн ажиллаж байна. “Оюу толгой” компаниас цахим хуудсандаа буюу ot.mn-д дараах тайлан, аудитын дүгнэлтүүдийг тогтмол байршуулдаг. Үүнд:
  • Үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан (улирал тутамд) – олборлолт, татвар хураамж, худалдан авалт, байгаль орчны чиглэлд хийгдэж буй ажлууд болон орон нутгийн хөрөнгө оруулалтууд багтдаг;
  • Жилийн тайлан (жил бүр) – улирал тутмын гүйцэтгэлийн тайланд орсон мэдээллээс гадна ажиллах хүчний сайн сайхан байдалд чиглэсэн ажлууд, урт хугацааны стратеги төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн гол ажлуудаа тайлагнадаг;
  • Байгаль орчны гүйцэтгэлийн аудит (жил бүр);
  • Хаягдлын далангийн үйл ажиллагааны явцын тайлан;
  • Зээлдүүлэгчдийн БОНХЗ-ийн аудит (жилд 2-3 удаа): БОННҮ-нд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хийж,үр дүнг олон нийтэд мэдээлдэг;
  • Усны хөндлөнгийн аудит (5 жил тутам): Устай холбоотой бүх дүрэм, журам болон Хөрөнгө оруулалтын гэрээний устай холбоотой заалтуудын биелэлтийг шалгах зорилгоор хийж, олон нийтэд мэдээлдэг;
  • Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны усны аудит (жил бүр);
  • Copper Mark байгууллагын аудит (хоёр жил тутам) – Зээлдүүлэгчдийн аудиттай хамтатган хийдэг;
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 2 сангийн тайлан (жил бүр).
  • “Оюу толгой” компанийн төрийн 34%-ийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай тогтмол тайлан, уулзалтаар мэдээлэл хуваалцдаг. Үүнд:
  • Сард 70+ тайлан;
  • Долоо хоног бүр 2 тайлан;
  • Улирал тутам 4 том тайлан;
  • Сар бүр 7 уулзалт;
  • Тайлангуудын дагуу дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийдэг.
  • Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай жилд 1-2 удаа тогтмол уулзаж, тайлан, мэдээллээ танилцуулан, санаа зовнисон асуудлуудад нь шаардлагатай мэдээллээр ханган, санал хүсэлт хүлээн авч хамтран ажиллаж байна. Энэ оны эхний уулзалтаа 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийж, ИНБ-ийн төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч, нээлттэй ярилцлаа.

Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл

  • 2026 оны нэгдүгээр улиралд гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.34 ногдлоо. Жилийн зорилтот түвшинд хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.
  • Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоон, баяжмал дахь алт болон зэсийн үйлдвэрлэлээ тус бүр 10% гаруйгаар давуулан биелүүллээ.
  • Баяжуулах үйлдвэрийн болон гүний уурхайн хүдэр тээвэрлэх системийн төлөвлөгөөт засварыг аюулгүй, үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөлгүй амжилттай хийж гүйцэтгэлээ.
  • Панель 2-ын огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалт төлөвлөгөөт хуваариас гүйцэтгэл өндөртэй байсан нь гүний уурхайн олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэлээ.

Уурхайн төлөвлөлтөд уян хатан байдлыг хадгалж, “Онтрэ”‑ийн тусгай зөвшөөрөл шилжих хугацаанаас хамааран Панель 1 эсвэл Панель 2‑ын Өмнөд хэсгийн алийг нь ч эхэлж үйлдвэрлэлд оруулах боломжтой байх хувилбаруудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлж байна.

  2025 оны 1-р улирал 2025 оны 2-р улирал 2025 оны хагас жил 2025 оны 3-р улирал 2025 оны 4-р улирал 2025 нийлбэр дүнгээр 2026 оны 1-р улирал
Хүдэр боловсруулалт (‘000 тонноор) 9,903.25 10,034.20 19,937.45 10,152.87 11,331.85 41,422.16 10,833.53
               
               
Ил уурхайгаас боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 7,468.92 6,836.49 14,305.41 7,282.38 7,926.14 29,513.93 7,333.77
Гүний уурхайгаас боловсруулсан хүдэр (‘000 тонноор) 2,434.33 3,197.71 5,632.04 2,870.48 3,405.71 11,908.23 3,499.76
Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга ( Нэгтгэсэн )              
Зэс (%) 0.82 1.00 0.91 1.00 1.05 0.97 1.06
Алт (г/т) 0.32 0.44 0.38 0.59 0.61 0.50 0.51
Мөнгө (г/т) 1.87 2.24 2.05 2.19 2.29 2.15 2.29
Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга (Ил уурхай)              
Зэс (%) 0.42 0.47 0.44 0.54 0.55 0.50 0.54
Алт (г/т) 0.25 0.37 0.30 0.58 0.62 0.46 0.46
Мөнгө (г/т) 1.02 1.07 1.04 1.13 1.16 1.09 1.08
Боловсруулсан хүдрийн анхдагч агуулга (Гүний уурхай)              
Зэс (%) 2.03 2.13 2.09 2.16 2.20 2.14 2.16
Алт (г/т) 0.55 0.61 0.58 0.63 0.59 0.59 0.61
Мөнгө (г/т) 4.47 4.75 4.63 4.87 4.94 4.77 4.81
               
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) 303.38 381.56 684.94 394.91 464.28 1,544.13 465.30
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) 21.50 22.75 22.19 22.60 22.39 22.36 21.84
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дах металлууд:              
Зэс (‘000 тонноор) 65.21 86.80 152.02 89.25 103.94 345.20 101.63
Алт (‘000 унцаар) 61.53 97.50 159.03 138.22 158.62 455.86 123.09
Мөнгө (‘000 унцаар) 402.73 549.59 952.32 559.35 668.19 2,179.86 615.89
Металл авалт (%)              
Зэс 82.98 86.36 84.85 86.69 87.49 86.10 88.50
Алт 62.06 68.38 65.75 70.56 70.93 68.91 69.95
Мөнгө 69.69 75.76 73.02 77.06 79.89 76.03 77.38
Борлуулсан баяжмал дахь металлууд:              
Зэс (‘000 тонноор) 57.65 86.36         144.02 80.94 92.42 317.38 105.09
Алт (‘000 унцаар) 55.84 92.83 148.67 121.23 144.17 414.08 137.47
Мөнгө (‘000 унцаар) 338.39 514.03 852.42 474.17 556.78 1,883.37 613.67
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) 21,879.71 22,575.99 44,455.70 19,813.80 22,443.10 86,712.60 21,538.74
Борлуулсан баяжмал 281,971.67 403,951.58 685,923.25 372,659.63 433,143.89 1,491,726.77 499,596.82

Хууль эрх зүй, холбогдох гэрээний хэрэгжилт

Оюу толгой үйлдвэр нь Монгол Улсын хууль эрхзүйн орчин болон 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд үйл ажиллагаагаа бүрэн нийцүүлэн ажилладаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюу толгой” компани 76 үүрэг, Засгийн газар 33 үүрэг хүлээсэн байдаг. Компани дангаараа хариуцан хэрэгжүүлэх үүргүүд бүрэн хэрэгжсэн, эсхүл тогтмол хэрэгжээд явж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг доорх хүснэгтээс харна уу.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд “Оюу толгой” компанийн хүлээсэн үүрэг, амлалт, тэдгээрийн биелэлт

Ангилал Үүрэг, амлалт Биелэлт (товч)
Хөрөнгө оруулалт Уурхайг бүтээн байгуулах, санхүүжилт босгох ~$16+ тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, ил болон гүний уурхай бүхий цогц үйлдвэрлэл болсон.
Татвар, төлбөр Татвар, роялти, төлбөрийг бүрэн төлөх 16.6 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Ажиллах хүч Монгол ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх (>90%), сургах Дэлхийн хаана ч очоод ажиллах чадамжтай 97%+ Монгол ажиллах хүч
Дотоодын худалдан авалт Монгол компаниудтай түлхүү ажиллах

2026 оны I улиралд л гэхэд нийт худалдан авалтын зардлын 85 хувийг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулсан бөгөөд нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байв.

2010 оноос хойш дотоодын компаниудаас нийт 40.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

“Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Орон нутгийн хөгжил Өмнөговь болон сумдын хөгжилд хөрөнгө оруулах;

 

Эдийн засгийг төрөлжүүлэх, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх

 

 

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” гэсэн 2 сангаар дамжуулан орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 2011 оноос хойш Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд нийт 486.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Орон нутгийн ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах замаар худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

2010 оноос хойш Өмнөговь аймагт бүртгэлтэй ханган нийлүүлэгчдээс нийт 6.4 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. 2026 оны I улиралд Өмнөговь аймгийн 99 ханган нийлүүлэгчдээс 303.8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээний худалдан авалт хийсэн байна.

Ханбогд болон Даланзадгад бизнес идэвхжлээр улсдаа тэргүүлж байна.

Дэд бүтэц Зам, эрчим хүч, ус хангамж, нисэх буудал байгуулах Нийт 161 км орчим хатуу хучилттай автозам тавьсан байна. Үүнд:

·       Гашуунсухайт чиглэлийн 100 орчим км зам,

·       Уурхайгаас Ханбогд сум хүртэлх 35 км зам

·       Ханбогд сум дундын 14 км автозам

·       Уурхайгаас Тавантолгойн нүүрсний тээврийн зориулалттай зам хүртэл 12.5 километр автозам

Ханбумбат нисэх буудал,

Ханбогд сумын ус хангамжийн систем,

Уурхайн усны эх үүсвэрийн судалгаа, хяналт, ус татах, эргүүлэн ашиглах систем

Байгаль орчин Байгаль орчны стандарт мөрдөх Ус дахин ашиглалт ~87%, дэлхийн ижил төстэй уурхайн дунджаас 3 дахин бага ус ашиглалттай.

Олон улсын болон холбогдох төрийн байгууллагуудын тогтмол хяналт, аудит хийгддэг, ил тод тайлагнаж байна.

Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр

100 сая мод хөтөлбөр (36 сая мод шууд тарих болон дүйцүүлэх хэлбэрээр ургуулсан),

Эрүүл мэнд, аюулгүй байдал HSE стандарт мөрдөх Рио Тинтогийн олон улсын уурхайнуудтай харьцуулахад хамгийн аюулгүй уурхай.
Ил тод байдал Тайлагнах, мэдээлэл өгөх Бүх оролцогч талуудад (Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, олон улсын зээлдэгчид, орон нутгийн иргэд, ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд) олон улсын стандарт, холбогдох хууль эрх зүйн шаардлагын дагуу мэдээллийг ил тод хүргэж ирсэн.
Хууль мөрдөх Монгол Улсын хууль мөрдөх Үйл ажиллагаа хууль, гэрээний хүрээнд явагдаж байна
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Vinniy Uso (185.165.240.56)
    REACH OUT TO ALPHA KEY A LICENSED CRYPTO RECOVERY HACKER EXPERT Alphak key recovery surprised me after couple of trials with some fake recovery hacker too but alpha key recovery really amazed me after witness there great work and honesty once it comes to recovery hacking expert alpha key recovery remain the best in the world reach them out now if you are a victim of any kinda scam refering to credit card scam , data lost, crypto investment and many more info below and be a living witness too Mail: [Service@alphakeyrecovery.com](mailto:Service@alphakeyrecovery.com) WhatsApp: +15714122170 Signal: +15403249396 Website: [www.alphakeyrecovery.com](http://www.alphakeyrecovery.com)
    2026 оны 04 сарын 29 | Хариулах
  • JamesNava (105.113.9.201)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    31 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    41 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    16 цаг 19 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    17 цаг 24 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    18 цаг 54 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    20 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    20 цаг 30 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    20 цаг 50 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    21 цаг 25 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    22 цаг 34 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    22 цаг 52 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    23 цаг 24 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    23 цаг 30 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    23 цаг 37 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК