
Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болон НӨАТ-ын 2026 оны нэгдүгээр улирлын буцаалтыг өмнө нь мэдэгдэж байсны дагуу өнөөдөр /2026.04.30/ иргэдийн дансанд шилжүүлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгох ба Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.


























































