Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл

2026-5-08
0
ЖИРГЭХ

Монгол орны бэлчээрийн доройтол, цөлжилтийн нэг томоохон шалтгаан нь үлийн цагаан оготно зэрэг мэрэгч амьтдын хэт олшрол болоод байна. Химийн хор ашиглах нь богино хугацаанд үр дүн үзүүлэх ч экосистемд урт хугацааны сөрөг нөлөө дагуулдаг. Харин энэхүү асуудлыг байгалийн жамаар, шинжлэх ухаанд суурилсан бүтээлч аргаар шийдвэрлэж болохыг Юнител группийн хэрэгжүүлж буй “Шувууны үүр” төсөл бодитоор нотолж байна.

Юнител группийн Тогтвортой байдлын тайлан 2025: Байгальд ээлтэй бодит шийдэл

Юнител группийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгэмдээ эерэг туршлага түгээх зорилготой “Ногоон байгаасай” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Шувууны үүр” төсөл нь 2025 оны Тогтвортой байдлын тайланд онцлох сайн жишээгээр нэрлэгдэж байна.

Төслийн хүрээнд махчин шувуудын үүрлэх, суурьших орчныг бүрдүүлснээр тэд тухайн бүсэд тогтвортой нутагшиж, мэрэгч амьтдын популяцийг байгалийн жамаар зохицуулах нөхцөл бүрдэж байна.

 

Судалгаагаар тогтоогдсон онцлох баримтууд

Нэг махчин шувуу = 1000–3000 мэрэгч
Шонхор, сар, элээ зэрэг махчин шувууд жилд дунджаар 1000–3000 хүртэлх үлийн цагаан оготныг агнаж, мэрэгчдийн хэт өсөлтийг байгалийн жамаар хянадаг.

Үлийн цагаан оготно цөлжилтийн далд шалтгаан
Оготно олон салаа нүх ухсанаар хөрсний чийг алдагдаж, ургамлын үндэс сулран, бэлчээр доройтож цөлжилт эрчимждэг.

Яагаад заавал хиймэл үүр хэрэгтэй вэ?
Тал хээрийн бүсэд өндөр мод, хад асга хомс тул махчин шувууд тогтвортой суурьших боломжгүй байдаг. Иймээс инженерийн шийдэлтэй хиймэл үүр нь шувуудын “найдвартай орон сууц” болдог.

Бодит үр дүн:
• Багахангайд 189 бодгаль махчин шувуу амжилттай үржсэн
• Оготнын нягтаршил 30–50 хувиар буурсан
• 2025 онд Эрдэнэсантад 105 км² талбайг хамруулсан

Дүгнэлт:
“Шувууны үүр” төсөл нь химийн хор ашиглахгүйгээр экосистемийг сэргээх шинжлэх ухаанд суурилсан, тогтвортой шийдэл юм. Энэхүү санаачилгаар дамжуулан технологийн компани зөвхөн дижитал шийдэл санал болгохоос гадна креатив сэтгэлгээ, инновацийг байгаль хамгаалалтай уялдуулан бодит нөлөө үзүүлж чаддгийг харуулж байна. Tech company + creative solution + байгаль гэсэн хослол нь хувийн хэвшил нийгэм, экосистемийн тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцох боломжтойг илэрхийлж, бусад байгууллага, салбаруудад нээлттэйгээр түгээн хэрэгжүүлэх жишиг загвар болж байна

Хиймэл үүр нь байгалийн жамд суурилсан биологийн хамгийн ухаалаг шийдэл бөгөөд бүтээлч сэтгэлгээ, хүртээмжтэй дизайнаар дамжуулан хэн ч хэрэгжүүлэх боломжтой шийдэл юм.

“Шувууны үүр” төслийг Юнител Групп “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”-тэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд 2022 онд Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт анхны 30 хиймэл үүрийг байршуулжээ. Хэдий эхний жилд шууд өөрчлөлт ажиглагдаагүй ч хоёр дахь жилээсээ эхлэн үр дүн нь тодорч, 25 үүрэнд 189 бодгаль махчин шувуу амжилттай үржсэн байна.

Энэ талаар тус төвийн төслийн менежер Б.Батбаяр ийнхүү онцоллоо.

Б.Батбаяр: “Бид Юнител Групптэй хамтран хиймэл дагуулын зураглал болон хээрийн судалгаанд үндэслэн хамгийн оновчтой цэгүүдэд үүрүүдээ байршуулдаг. Ингэснээр махчин шувууны тоо толгой өсөх боломж бүрддэг. Багахангайд гарсан амжилттай үр дүн өнөөдөр Эрдэнэсантад ийнхүү үргэлжилж байна.”

 

2024 оны хяналт, шинжилгээний дүнгээр Багахангайд үлийн цагаан оготнын нягтаршил 30–50 хувиар буурсан нь хиймэл үүр бодит нөлөө үзүүлж буйг баталлаа.

2025 онд төслийн цар хүрээ тэлэв

Амжилттай туршлагад тулгуурлан Юнител Групп 2025 онд төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын 105 км² талбайд махчин шувуудад зориулсан 70 хиймэл үүрийг 1.5 км-ийн зайтайгаар суурилуулсан байна.

Орон нутгийн иргэн: Бэлчээр сэргэж байгааг малчид хамгийн түрүүнд мэдэрч байна

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Л.Отгонбаатар төслийн бодит үр нөлөөг ийнхүү ярив.

Л.Отгонбаатар:
“Өмнө нь манай нутагт оготно ихэд олширч, шувууд үүргүй учраас өндөглөхдөө газарт байрлуулж, малын хөлд гишгүүлэх тохиолдол ч гардаг байсан. Харин одоо хиймэл үүртэй болсноор шонхор, сар олширч, оготно цөөрч байгааг илт мэдэрч байна. Малчдын хувьд бэлчээр сэргэнэ гэдэг хамгийн том тус.”

 

Ийнхүү “Шувууны үүр” төсөл нь Юнител Группийн байгаль орчны нөлөөллийг бууруулах, нийгэмдээ эерэг туршлага түгээх зорилготой “Ногоон байгаасай” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй олон ажлын нэг юм. Юнител Групп цаашид ч тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд энэхүү ажлыг үргэлжлүүлэх гэнэ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Denzel Chau (5.180.208.113)
    When the Bible states we are gods of the earth, I felt this truth during my encounter with Lord Meduza, the spell master. I’m Denzel Chau and I’m here to present the individual who transformed my life from poverty to becoming a multimillionaire Jackpot victor. I reached out to Lord Meduza for assistance with winning numbers and he successfully helped me after casting a lottery spell for me. I utilized the numbers to enter the Jackpot lottery and I was announced as the winner of $368,000,000. Acquiring the numbers from Lord Meduza took 72 hours and I want to express my gratitude publicly to him for his remarkable service to humanity and for deciding to assist me during my life's lowest moment. Not everyone is meant to win the lottery but with the assistance of Lord Meduza, you can achieve it. To reach out to him, drop a message to his email: lordmeduzatemple@hotmail.com or Phone +1 807 798 3042. To learn more, go to his webpage: lordmeduzatemple.com and you'll appreciate it later...
    2026 оны 05 сарын 09 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    11 цаг 20 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    11 цаг 28 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    11 цаг 37 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    12 цаг 25 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    12 цаг 30 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    12 цаг 41 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    13 цаг 34 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    13 цаг 56 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    13 цаг 59 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    14 цаг 13 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    14 цаг 23 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    14 цаг 25 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    14 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    14 цаг 42 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    14 цаг 43 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    14 цаг 58 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    15 цаг 2 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    15 цаг 2 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    15 цаг 15 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    15 цаг 19 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК