
09.00 цагт Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүчний 5 төслийн Бие даасан үйлдвэрлэгчийг аукционоор сонгон шалгаруулалт болж байна.
10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
11.30 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурлын танхимд “Бүх төрлийн тамхи хортой” хэвлэлийн хурал болно.
12.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аян зохион байгуулах талаар Төрийн ордны 3 давхрын “А” танхимд мэдээлэл хийнэ.
13.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн "Ulaanbaatar Grand Slam" тэмцээний хэвлэлийн хурал, сугалааны үйл ажиллагаа "Новотел" зочид буудалд болно.
15.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна.




















































