Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевтэй 2026.10.27-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар Монгол улс Киргиз улсын бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, “Монголын Өдрүүд-Бишкек 2026” үзэсгэлэн, худалдааг Бишкек хотноо 2026 оны 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулах талаар ярилцлаа.

Элчин сайд Айбек Молдогазиев Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах үйл ажиллагаа ил тод, шударга болсныг сайшаагаад энэ талаарх туршлагыг судалж Киргиз Улсын Үндэсний Статистикийн Хорооны Жижиг, дунд бизнес эрхлэлтийн статистикийн газрын албан хаагчдыг сургаж, туршлага хуримтлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Евро-Азийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Статистикийн Хорооны Жижиг, дунд бизнес эрхлэлтийн статистикийн газартай Санамж бичиг байгуулах, богино, дунд хугацааны сургалтад албан хаагчдыг хамруулах, харилцан айлчлал зохион байгуулах боломжийн талаар ярилцаж цаашид улам илүү ойр ажиллахаар ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.





















































