Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөрвөн ихэр төрүүлсэн эхэд баяр хүргэлээ

2013-12-25
0
ЖИРГЭХ

01Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхдийг эсэн мэнд эх барилаа. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс тэднийг эргэн очиж, баяр хүргэлээ.

Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин. Одоогоор дутуу төрөлттэй байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм байна. Нялхсын биеийн байдал нэгээс бусад нь харьцангуй хэвийн, төрсөн эхийн биеийн байдал ч бас сайн байгаа гэнэ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар дөрвөн ихэр хүүхдийг амжилттай эх барьж авсан нь нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын хийж буй ажил үр дүнгээ өгч буйн томоохон нотолгоо боллоо гэдгийг салбарын сайд онцлов.
02
03
Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөрвөн ихрийн ээж дээр сагс дүүрэн цэцэг, төрсний дараах иж бүрдэл хэрэглэл зэргийг бэлэглэж, эрүүл энхийг хүсээд салбарын яамны зүгээс онцгойлон анхаарлаа хандуулахаа илэрхийлэв. Түүнчлэн үндэсний зарим компани дөрвөн ихэр хүүхдийн бүтэн зургаан сарын живхний хэрэглээг үнэгүй хангах эрхийн бичиг ч гардууллаа.
04
05
Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүгээс эдгээр дөрвөн ихэр нярайд тус бүрд нь карт нээж өгч байна. Ингэснээр хүүхдүүд 18 нас хүртлээ тус төвөөр ямар нэгэн оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжтой болсон. Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаагийн хувьд одоо 23 настай. Хоёр дахь удаагаа төрж буй бөгөөд өмнөх хүүхэд нь одоо ой есөн сартай, охинтой юм байна.
06
07
Харин түүний нөхөр Ч.Баттулга энэ хавар Хууль сахиулах их сургуулийг дүүргэж, ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлээд байгаа аж. Амьдралаа дөнгөж эхлүүлж буй залуу гэр бүл ийнхүү дөрвөн ихэр хүүхэд, нэг охины хамт таван хүүхдийн ээж аав боллоо.
08Ч.Баттулга: Баярын нулимс өөрийн эрхгүй унагасан

 Бид Э.Хандаагийн нөхөр Ч.Баттулгатай цөөн хором ярилцсан юм.

 -Энэ таны эхнэрийн хоёр дахь төрөлт гэсэн. Том хүүхэд нь одоо хэдэн сартай вэ, хүү юу охин уу?

  -Том хүүхэд маань охин. Одоо ой есөн сартай. Эмээ дээрээ байдаг.

 -Эхнэрийн чинь биеийн байдал сайн байна уу?

  -Эхнэрийн биеийн байдал сайн байгаа. Эмч нар бүгд хараа хяналт, анхаарлаа сайн хандуулж байгаа.

 -Дөрвөн ихэр хүүхдийн аав боллоо, сэтгэгдлээсээ хуваалцаач?

  -Маш их догдолж байна. Үнэхээр баяртай байна.

 -Хүүхдүүдийн биеийн байдал хэр байна вэ?

  -Хүүхдүүдийн биеийн байдал дажгүй ээ, сайн байгаа. Эмч нар бүгд чадлаараа үйлчилж, анхаарал хандуулж байгаа. Эмч нартаа бас баярлалаа гэж хэлье.

 -Анх суманд үзүүлэхэд хоёр ихэр гэж байснаа, сүүлд дөрвөн ихэр гэдэг нь мэдэгдсэн гэсэн?

  -Харин тийм ээ. Эхлээд хоёр гээд. Дараа нь байж байгаад үзүүлсэн чинь гурав болоод, сарын дараа үзүүлсэн чинь дөрвөн ихэр байна гэсэн.

 -Эсэн мэнд төрчихсөн байгаа дөрвөн ихэр хүүхдээ анх харсан сэтгэдлээсээ хуваалцаач?

  -Өөрийн эрхгүй баярын нулимс унагасан даа. Хүүхдүүдийг маань эрүүл саруул бойжуулж, эмчилж байгаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нартаа маш их баярлаж байна.

 -Та өөрөө ихрийн удамтай юу?

  - Ээжийн талаасаа ихрийн удамтай.
09
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Лхамаа (202.21.113.138)
    Монголчуудаа энэ үнэ цэнэтэй бэлэг болсон 4хүүхдүүдийг дэм дэмэндээ өсгөцгөөе
    2013 оны 12 сарын 28 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.27.125)
    ХӨӨРХӨН ЮМ АА. ААВ, ЭЭЖ НЬ Ч ГЭСЭН НЯЛХААРАА ЮМ БАЙНА. САЙН ТУСЛАЖ ДЭМЖЭЭСЭЙ
    2013 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    12 цаг 21 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    12 цаг 31 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    12 цаг 34 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    14 цаг 29 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    14 цаг 56 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 8 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    16 цаг 10 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    16 цаг 28 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    16 цаг 29 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    16 цаг 29 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 17 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    17 цаг 49 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    19 цаг 32 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    19 цаг 57 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    20 цаг 12 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    20 цаг 21 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    20 цаг 34 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    20 цаг 44 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Уржигдар 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК