Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вакцинаас татгалзах эрхтэй, гэвч эрсдэлтэй

2014-1-07
0
ЖИРГЭХ


Сүүлийн өдрүүдэд вакцин тойрсон мэдээллүүд олныг цочроох болов. Тавхан сартай А.Зүмбэр, долоон настай Н.Энхбилэг нарт тохиолдсон аймшигт өвчлөл вакцин тариулсны дараах өдрөөс илэрсэн болохоор аав ээж, ойр дотныхон, ер нь хэн ч вакцинаас болж өвдлөө хэмээн ойлгож байгаа. Вакцин хийлгэх үү, татгалзах уу? Энэ асуултын хариуг бид мэргэжлийн хүнээс авахыг зорилоо. Бидний уулзсан хүн бол Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл юм.

 -Вакциныг манай улс хэдийнээс хийж эхэлсэн юм бэ. Энэ хугацаанд энэ мэт сөрөг нөлөө хэр олон гарч байсан бол?

 -Түүх сөхвөл маш эртнээс, Чингис хааны үеэс улбаатай байдаг. Энэ цагийн дархлаажуулалтын түүх хувьсгал ялсны дараахан буюу 1923 оноос эхэлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд гурван төрлийн дархлаажуулалт хийж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолын дагуу товлолын буюу заавал хийх дархлаажуулалт хийдэг. Үүнд 15 хүртэлх насны хүүхдэд 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакциныг багтаадаг. Хоёрдугаарт, тархвар судлалын заалтаар дархлаажуулалт явуулдаг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэлтийн үед хийдэг вакциныг ийн нэрлэдэг. 2011 онд ОХУ, 2012 онд БНХАУ-ын Шинжан, Уйгарт халдварт саа өвчин гарсан. Энэ өвчин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд огт гараагүй, 2002 оноос устсан гэж тэмдэглэсэн байсан өвчин хөрш орнуудад дэгдмэгц улсын хэмжээнд вакцин хийсэн. Гуравдугаарт, сайн дурын дархлаажуулалт. Иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр хийдэг дархлаажуулалтын хамгийн түгээмэл жишээ бол томуугийн вакцин юм. Ийм гурван төрлийн дархлаажуулалт хийгдэж байна.

 -Эдгээр вакциныг хаана үйлдвэрлэдэг вэ. Голчлон Хятадад үйлдвэрлэдэг гэсэн яриа байдаг?

 -Манай улс 0-15 насны хүүхдийн дархлаажуулалтын хуультай. Хуулийн дагуу ДЭМБ-ын гэрчилгээтэй байгууллагаас НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар вакциныг авч байгаа. Тиймээс товлолын вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авчирдаг. Вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг “Чингис хаан” нисэх онгоцны буудал хүртэл Хүүхдийн сан хариуцдаг болохоор найдвартай гэж ойлгож болно. Бельги, Энэтхэг зэрэг улс оронд үйлдвэрлэсэн вакциныг голчлон сонгосон байдаг.Тархвар судлал, сайн дурын вакциныг дотооддоо тендер зарлан нийлүүлдэг. Ийм тохиолдолд БНХАУ-аас оруулж ирэх нь бий. Мөн л ялгаагүй өндөр шаардлага тавьж, бүх шаардлага хангасан сайн чанарын вакцин оруулж ирдэг.

 -Дархлаажуулалтад хэдий хэрийн хөрөнгө төлөвлөдөг вэ?

 -Энэ жилийн хувьд дархлаажуулалтад 6,8 тэрбум төгрөг төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө жил бүр харилцан адилгүй. Халдварт өвчин бага гарсан жилд вакцинд зориулах хөрөнгийн хэмжээ бага байна л гэсэн үг. Жилд дунджаар 4-6 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс зайлшгүй хийх товлолт вакцинд жилд 1,2 тэрбум төгрөг зориулдаг.

 -Вакцин хийснээс болж хүүхэд өвдсөн тохиолдол гарах бүрт эцэг, эхчүүдэд түгшүүр төрөх болжээ. Тиймээс вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх бий юү?

 -Вакцин хийлгэхгүй гэж татгалзах эрх эцэг, эхчүүдэд бий. Гэвч энэ бол маш эрсдэлтэй шийдвэр гэдгийг онцолмоор байна. Вакцин хийгээгүйгээс гарах хүндрэлийг хэн хариуцах вэ. Би вакцины ач тусыг ганц нэгхэн жишээгээр тайлбарлая. Халдварт саагаар өвдвөл насан туршдаа тахир дутуу болдогийн дээр хөхүүл ханиад гэдэг өвчин хүүхдийн амь насанд ч хүрэх аюултай. Мөн татран гэж муухай өвчин бий. Энэ бүгдээс сэргийлэх боломжийг дархлаажуулалт олгож байдаг. Үнэ төлбөргүйгээр сэргийлэх боломжтой гэсэн үг. Үүнээс татгалзах уу, хийлгэх үү гэдгийг сайтар бодох л асуудал. Улсын хэмжээнд нийт халдварт өвчний бууралт нь урьдчилан сэргийлэх тарилгатай өвчлөлийн бууралтаас шууд хамаарч байдаг. Олон хүний хувьд бага насандаа тусч байсан, хүмүүс ч сайн мэддэг улаан бурхан буюу корь өвчин 1958, 1970-аад онд маш ихээр дэгдэж байсан бол одоо устах шатандаа орсон. Хөхүүл ханиад гэхэд 1960-1967 онд маш их тархацтай байсан. Хамгийн сүүлд 1976 онд дэлгэрсэн бол 2004 оноос хойш огт бүртгэгдээгүй. Өнгөрсөн оноос устсан өвчний нэгд бүртгэгдсэн. Энэ бүхэн вакцин хийсний ач тус. Ийн өвчлөл буураад зогсохгүй өвчин туссанаас үүдэх эрсдэл давхар буурч байгаа юм.

 -Тэгэхээр хүүхэд бүр толгой дараалж тусдаг гэж хүмүүсийн ойлгодог корь, салхин цэцгийг хүүхдүүд тусахгүй байж болно гэж ойлгож болох уу?

 -Улаан бурхан буюу корийн хувьд тусахгүй байж болно. Салхин цэцгийн хувьд одоогоор манай улс вакциныг нь оруулж ирээгүй байгаа. Тийм ч болохоор хүүхдүүд салхин цэцэг туссаар байгаа. Хэрэв вакцинтай байсан бол корь шиг устаж ч болох өвчин шүү дээ. АНУ болон бусад хөгжингүй орнуудад бол салхин цэцгийн вакцин хийж байгаа.

 -Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Гэвч энэ вакцины хор холбогдол охидыг насанд хүрсэн үед илэрч, үр зулбах зэрэг хүндрэл гардаг гэх юм?

 - Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин тун тутам нь 100 ам.долларын үнэтэй. Энэ вакциныг хийлгэснээр ирээдүйн эхчүүд хавдар өвчнөөр өвдөх тохиолдол эрс буурах юм. Гэтэл манайхан буруу ташаа мэдээллээсээ болж вакциныг эсэргүүцсээр байгаа. Өнгөрсөн жил вакцин хийлгэсэн хүүхдүүд хараахан насанд хүрээгүй байгаа болохоор үр зулбадаг гэдэг мэдээлэл үндэслэлгүй.  

-Вакцин тариулсны дараа хүүхдийн бие эвгүйрхэх нь бий. Энэ хүндрэл мөн үү?

 -Хүндрэл гэхээсээ илүү вакцины урвал гэж нэрлэх нь зөв байх. Вакцин тарьсны дараа хүүхдэд бүү хэл том хүнд ч урвал илэрнэ. БЦЖ-ийн вакцины дараа тарьсан газарт улайлт үүсэх тохиолдол 90-95 хувийн магадлалтай бол гепатит В-ын вакцины дараа халуурах нь бий. Хөхүүл ханиадын вакцинд хавдаж, халуурахаас гадна бие дээгүүр бага зэргийн тууралт гарах жишээтэй. Энэ мэт урвал их бага хэмжээгээр хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Хүнд хэлбэрийн урвалын хувьд өвчлөл, тухайн хүний бие организмаас шалтгаалан нэг цагаас нэг сарын хугацаанд илэрдэг тал бий. Хүнд хэлбэрийн урвал 100 мянгаас нэг саяд нэг удаа тохиолддог.

 -Баянхонгорын охинд хүнд хэлбэрийн урвал тохиосон юм биш биз. Мөн вакцин гэдэг чинь тухайн өвчний вирусыг бага тунгаар тарьж буй хэрэг гэх юм. Тунг нь хэтрүүлснээс өвчлөх тохиолдол байх уу?

-Баянхонгорын охины хувьд вакцинтай давхцаж илэрсэн өвчин болов уу гэж би эмч хүний хувьд таамаглаж байгаа. Өөрийн чинь хэлээд байгаа бага тунгаар тарьдаг вакцин бол амьд вакцинууд юм. Н.Энхбилэг охины тариулсан сахуу татрангийн эсрэг вакцин нь амьд вакцин бус, хоргүйсэр юм. Нян бактерийн үйлчилгээгүй болохоор вакцинаас үүдсэн өвчлөл гэж хэлэх аргагүй байгаа юм. Анх вакциныг 19 дүгээр зуунд гаргасан бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд яавал урвалгүй, хүндрэлгүй байлгах вэ гэдэгт анхаарсаар ирсэн.

-Вакцин хийлгэлгүй татгалзсан тохиолдол хэр олон байдаг вэ. Чинээлэг давхаргынхан бол хүүхдэдээ вакцин хийлгэхээ больсон гэх юм?

-Вакцинаас татгалзсан талаарх мэдээлэл манайд ирээгүй. Өнөөдөр дэлхийн 150 оронд вакцин хийж байгаа. Эдгээрийн тэргүүнд нь бидний даган дуурайх дуртай АНУ явж байх жишээтэй. Тиймээс хэт туйлширч, буруу шийдвэр гаргуузай хэмээн аав ээж нарт сануулъя. Улс орон хөгжөөд, эдийн засгийн хувьд хүчирхэгжих тусмаа вакциныг илүүтэй хэрэглэдэг. Дээр хэлсэн, салхин цэцгийн болон уушгины хатгалгааны эсрэг вакциныг хөгжсөн улс орнууд хэдийнээ хийгээд хүмүүс нь эдгээр өвчнөөр өвдөхөө больчихоод байна шүү дээ. Гэтэл вакцин хийх тэнхэлгүй олон орон бий. Дэлхий дээр гурван сая хүүхэд вакцинаар сэргийлж болох халдварт өвчнөөр өөд болж байна. Вакциныг хортой, муу муухай гэж эсэргүүцэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрч байдаг. Үүний хор нөлөө өнөөдөр биш алсдаа, үр хүүхдүүдэд маань тусах аюултай. Ганц жишээ хэлье. 1995, 1996 онд намайг залуухан эмч байхад сахуу татрангийн дэгдэлт гарч, 200 гаруй хүн өвдөж, тэднээс 40 гаруй нь нас барж байсан. Яг тэр үед ОХУ болон Европын улс орнуудад вакциныг эсэргүүцсэн үзэл дэлгэрч, сахуу татрангийн вакцин хийхээ больсон үе байсан. Үүнээс болж дээрх улсууд руу наймаа, арилжаа хийхээр зорьсон залуус эхэлж өвдөөд оюутан залуусыг хамарсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ мэт аюултай үзэгдэл бүү гараасай гэсэндээ вакцинаас татгалзах нь зөв шийдэл биш гээд байгаа юм л даа.

-Одоогоор манай улсад дархлаажуулалт хэдэн хувьтай байдаг вэ?

-95 хувьтай байгаа. Вакцинаас татгалзах үзлээс болж энэ хувь буурлаа гэхэд халдварт өвчинд нэрвэгдэх байдал улам л нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед дархлаажуулалтыг удамшил, удамшлын өвчинтэй холбон судлах болсон нь сайн хэрэг. Зарим айлын хүүхдэд зарим төрлийн вакцин харшлах зэрэг тохиолдол байдаг. Тиймээс үүнийг эцэг эхчүүд ч анзаарч ажиглаж байх ёстой.

Д.ЦЭЭПИЛ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • eej (182.160.32.14)
    bi ch bas vactsinii esreg bdag,mash ih hor nuluutei gej unshsiim bn,tegeed 2004 onoos hoish degdeegui uvchnii vactsiniig yagaad odoo hurtel hiigeed bdag um be,zarim uvchin ni or murgui alga bolson um bish uu,ter degdeed baidag uvchniig chini zoriud gargaj avdag gee biz dee
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (182.160.47.80)
    энэ хүн өөрийнхөө хүүхдүүдэд вакцин хийлгэдэг болов уу, би л лав сүүлийн хэдийг нь хүүхэддээ огт хийлгүүлээгүй. хүн өөрийн гэсэн дархлааны тогтолцоотой байдгийг нь энэ вакцин гээд байгаа хор нь үгүй хийгээд байдаг. миний танил, хамаатан садангууд гадаадад амьдардаг. тэнд л лав вакциныг манайд хийдэг шиг ингэж олноор бас хүчээр хийж байгаа тохиолдол гардаггүй гэдэг. манайд дуусах хугацаа нь дөхсөн, буруу хадгалагдсан байж болзошгүй вакциныг л хүчээх хийх гээд улайраад байдаг байх. тийм л найдвартай, чухам хүнд хэрэгцээтэй мундаг эд юм бол яагаад орцыг нь үнэн зөв, гүйцэд мэдэлдэггүй юм. вакцины орцыг хэзээ ч бичдэггүй. тэгэхээр дэлхийг захирагч нарын хүн амыг цөөрүүлэх гэсэн бодлогын нэгээхэн хэсгийг манайд хэрэгжүүлж байхад манай дутуу мэдлэгтэй их мэлэгч нар өлгөж аваад хүн ардаа хордуулалцаад байгаагаа өөрсдөө ч мэддэггүй нь давтай байх.
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    10 цаг 52 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    11 цаг 2 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    11 цаг 5 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    13 цаг 1 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    13 цаг 27 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 40 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    14 цаг 41 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    14 цаг 59 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    15 цаг 0 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    15 цаг 1 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 49 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    16 цаг 20 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    18 цаг 3 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    18 цаг 28 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    18 цаг 43 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    18 цаг 53 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    19 цаг 5 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    19 цаг 15 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Уржигдар 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК