Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говьсүмбэр аймагт ажиллалаа

2014-1-28
0
ЖИРГЭХ

1Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллалаа.

2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан орон нутагт болох энэхүү зорилтот жилийн нээлтэд оролцохын зэрэгцээ эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаатай танилцан, аймгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж, санал солилцсон юм.

  Отгон аймгаас томилолтоо эхлүүлэв

 УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймгийг байгуулж байсан. Манай улсын отгон аймаг.

 Эрүүл мэндийн сайдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од өнгөрсөн онд хийсэн үйл ажиллагааныхаа товч танилцуулгыг хийсэн юм. Тус аймаг гурван сумын 15690 гаруй хүн амтай боловч эрүүл мэндийн байгууллагууд суурин болон явуулын, зэргэлдээ аймаг, сумдын гээд 30 орчим мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна.

 Аймгийн эрүүл мэндийн салбарт их эмч 51, сувилагч 54, эх баригч 6, сувилагч 24 байдаг ажээ. Өнгөрсөн онд Говьсүмбэр аймагт 478 эх төрсөн нь өмнөх жилийн мөн үеэс 35 эхээр төрөлт нэмэгджээ. Жирэмсний эрт үеийн хяналтыг 89,4 хувьд хүртэл сайжруулж чадснаараа 2007 оноос хойш нэг ч эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээг ч салбарын сайддаа дуулгалаа. Харин нялхас болон нярайн эндэгдлийг жилээс жилд бууруулж байгаа ч хараахан эндэгдэлгүй болж чадаагүй байна.
2
 Говьсүмбэр аймагт зам харилцаа сайн хөгжиж, Улаанбаатар-Дорноговийг холбосон магиsтрал зам дайран өнгөрдөг ч үүнийгээ дагаад осол, гэмтэл гарах тохиолдол ихэссэн байна. 2013 онд осол, гэмтлийн улмаас нас барсан иргэдийн 57 орчим хувийг зам тээврийн ослын нас баралт эзэлсэн нь аймгийн удирдлагуудын санааг зовоох болсныг хэлж байв.

 Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар ч эрүүл мэндийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө аймгийнхаа хэмжээнд хэд, хэдэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулан ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дэд хөтөлбөр 2014-2016”, “Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх журам”-ыг боловсруулан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээр нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр аймгийн ИТХ-ын 2013 оны 66 дугаар тогтоолоор батлуулжээ.

 Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од хэлэхдээ, “Бид энэ оны ажлаа “Эх, хүүхдийн зөвөлгөөн”-өөр эхлүүлнэ. Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Мөн хүн амын дунд халдварт бус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахын зэрэгцээ “Бид хөдөөгийн хүн амдаа явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зэхээд байна” гэлээ.

 Харин аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга стандартын шаардлага хангадаггүй учраас салбарын яамны зүгээс орчин үеийн эмнэлгийн барилгатай болгож өгөхийг хүссэн. Мөн Говьсүмбэр аймагт осол, гэмтлийн өвчлөл ихсэж байгаа тул яаралтай тусламжийг цаг алдалгүй түргэн хүргэхэд одоогийн дижитал рентген аппарат шаардлага хангахгүй байгааг ч дуулгав.

         Орон нутагт ажиллах эх баригч, сувилагч олдохоо больжээ

 Орон нутгийн удирдлагуудтай уулзсны дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймгийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Эмнэлгийн төсөв бага байдаг ч эмч, мэргэжилтнүүд өөрсдийн боломж нөөцөөрөө ажиллаж, тасгуудаа тохижуулжээ.
3
4
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө“. Тиймээс бид эхчүүдээ эрүүл байлгахад энэ жил онцгойлон анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 орчим хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэгэн суурь өвчтэй, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдвар ихтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх болсон байна. Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдол 18 бүртгэгдсэн. Нийт төрөлтийн 4 хувь нь дутуу төрж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм. Сүүлийн үед өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгдэх боллоо. Судалгаагаар өсвөр насны охидын дийлэнх нь хүчирхийллээс үүдэлтэй төрж байгаа гэсэн үзүүлэлт гарсан байна. Гэр бүл төлөвлөлт алдагдснаас үр хөндүүлэх болсон. Эхийн эндэгдлийн 14 хувь нь аюултай үр хөндөлтийн улмаас гарч байна. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгаанд эрт нярайн эндэгдэл 50 хувийг эзэлж байгаагаас 80 орчим хувь нь дутуу болон бага жинтэй нярай байна. Тиймээс 2014 оныг Эрүүл мэндийн салбарынхан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа юм” хэмээв.
5
6
Ингээд сайдыг үг хэлж дууссны дараа орон нутгийн эмч, мэргэжилтнүүд өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа.

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй улсад урт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхэлсэнд Говьсүмбэр аймгийн эмч нар туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Тус аймгийн сэхээн амьдруулах тасгийн эмч уг сургалтад хамрагджээ. Бусад аймгуудад тулгарч буй өрх, сум, нэгдсэн эмнэлгийн стандартын шаардлага хангахуйц барилга байхгүй гэх бэрхшээл мөн адил тулгарчээ. Урсгал зардлын төсөв хаанаа ч хүрдэггүйг учирласан. Сумын эмнэлэгт нэг хүнд ногдох хувьсах зардлын санхүүжилт олгодог ч явуулын иргэд ихээр үйлчлүүлдэг учир мөн л төсөв багаддаг байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт клиник эмч зүйч байдаггүй бол Баянтал сумын эмнэлэг эмийн сангүй ажиллаж байгаа ажээ.
7
Мөн орон нутагт ажиллах эмнэлгийн дунд мэргэжилтнүүд буюу эх баригч, сувилагч олдохоо больжээ. Цалин бага, ачаалал их, орон нутагт очоод байр сууцны асуудлаас эхлээд асуудал мундахгүй учир залуу хүмүүс хальшираад ирдэггүй гэдгийг хэлж байлаа.
8
Дээрх бүх асуултад хариулсны дараагаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, нярай, хүүхдийн яаралтай тусламжийн иж бүрдлийг гардуулан өгсөн бөгөөд өөрийн ажлын амжилтаар хамт олноо манлайлсан эмч, сувилагч, ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнан урамшуулсан. Салбарын сайдын шагнал аргагүй эзнээ олсныг аймгийн эмч нар дуу нэгтэй сайшааж байсан юм.
9
10
11
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    7 цаг 18 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    7 цаг 28 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    7 цаг 31 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    9 цаг 26 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    9 цаг 53 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    10 цаг 5 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    11 цаг 7 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    11 цаг 25 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    11 цаг 26 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    11 цаг 26 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    12 цаг 14 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    12 цаг 46 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    14 цаг 29 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    14 цаг 54 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    15 цаг 9 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    15 цаг 19 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    15 цаг 31 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    15 цаг 41 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Уржигдар 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК