2000 оноос эхлэн энэ өдрийг дэлхий нийтээрээ хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Дэлхий дахинд жилд дунджаар 12.7 сая хүн хорт хавдраар өвчилж, 7.6 сая хүн хорт хавдраас болж нас бардаг байна.Хавдрын эсрэг дэлхийн өдрийг “Олон улсын хавдраас сэргийлэх, хянах холбоо”-оос санаачилсан бөгөөд хүн амын дунд хорт хавдраас сэргийлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлснээр хорт хавдраас сэргийлэх, нас баралтыг бууруулахад дэлхийн улс орнуудын Засгийн газар болон хувь хүмүүсийг энэ аюулын эсрэг нийтээрээ тодорхой зүйл хийхийг уриалахад оршдог байна.






















































