Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөр батлагдлаа

2014-2-12
0
ЖИРГЭХ

эмя    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 07—ны өдрийн хуралдаанаар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёр дахь хөтөлбөр батлагдан гарлаа.  Дэлхийн дахины нийгмийн соёл иргэншил, даяаршил, техник технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн зан үйл, амьдралын хэв маяг өөрчлөгдөх болсон. Үүнийг дагаад зүй зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу хэвшилтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрүүл мэнд, гэр бүлд дарамт учруулж, эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг бидний амьдралын буруу хэвшлээс болж зонхилон тохиолдох халдварт бус өвчин дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 63 хувийг эзлэх болжээ. Энэ нь явсаар 2020 он гэхэд нийт өвчлөлийн 60 хувь, нас баралтын шалтгааны 73 хувьд хүрэх магадлалтай байгаа төдийгүй эдгээрийн дөрөвний нэг нь 60 хүртэлх насандаа цаг бусаар эндэж байгааг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Тэгвэл манай улсын хүн амын дунд хүний зан үйл, аж төрөх хэв маягтай холбоотой халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт нийт нас баралтын дотор 72 хувийг эзэлж байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Ялангуяа 70-аас доош насны эрэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг байна. Харин эмэгтэйчүүдийн дунд нийт нас баралтын 55 орчим хувийг эзэлдэг. Энэ нь манай улс нийт нас баралтын хувиараа өндөр тархалттай орны тоонд орж байгааг илтгэнэ.

Хамгийн ихээр өвчилж, нас барж буй өвчин бол зүрх судасны өвчин, хорт хавдар. Эдгээрийн гол шалтгаан нь ердөө архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт.

Зарим нэг тоо баримт дурьдахад, гурван хүний нэг нь архи, тамхи хэрэглэдэг, ажлын байрандаа тамхины утаанд өртдөг бол хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай. Мөн дөрвөн хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, цусны даралт ихсэлттэй бөгөөд буурах хандлагагүй байгааг мэргэжлийн хүмүүс тогтоосон байна.

Энэ юуг илэрхийлж байна вэ? Монгол хүнд эрүүл мэндийн эрсдэл их байна. Тодруулбал, Гурван найз тутмын нэг нь, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээр амьдарч байна гэсэн үг. Харин oгт эрсдэлт хүчин зүйлгүй гэсэн хүн ам зөвхөн нэг хувийг л эзэлж байна.

Халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 246 дугаар тогтоолоор батлан гаргаж, 2006-2013 онд хэрэгжүүлж, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт, хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох судалгааг тогтмол хийж, холбогдох хууль эрх зүйн болон эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, хүн амын эрсдэлт зан үйлийг өөрчлөх компанит ажлыг орон даяар өрнүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу хүн амд суурилсан хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг тогтмолжуулж, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллажээ.

Эрүүл байх нь хувь хүний эрүүл аж төрөх зан үйлийн төлөвшилтөөс 55-60 хувь, эрүүл мэндийн төлөөх олон салбарын түншлэл, хамтын ажиллагаанаас 15-20 хувь, эрүүл мэндийн байгууллагаас 10-15 хувь, удамшлын хүчин зүйлээс 5-10 хувь хамаардаг болохыг ДЭМБ болон бусад улс орнуудын туршлага харуулж байгаа юм. Гэтэл манай улсад хувь хүний зан үйлээс шалтгаалах халдварт бус өвчний тархалт буурахгүй байсаар.

Иймээс хүний зан үйл, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний нийтлэг болон нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах ажлыг үргэлжлүүлж, халдварт бус өвчлөл, нас баралтыг 5-10 хувиар, тэдгээрт нөлөөлж байгаа эрүүл мэндийн эрсдлийг 2-10 хувиар бууруулж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” хоёр дахь үндэсний хөтөлбөрийн төслийг Эрүүл мэндийн яамнаас боловсруулан Засгийн газарт танилцуулсан байна.

Энэхүү хөтөлбөр нь 2014-2021 онд хэрэгжинэ. Өмнөх хөтөлбөрийн ололт, амжилтыг бататгах, хувь хүн, олон салбарын хамтын ажиллагаа, хариуцлага, түншлэлд тулгуурлан эрүүл мэндэд эрсдэлгүй орчинг байгууллага хамт олны дунд бий болгох, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх хүний зан үйлийн төлөвшилтийг сайжруулж, эрүүл чийрэг хүнийг болон эрт илрүүлэгт идэвхтэй орж байгаа хүнийг урамшуулан дэмжих орчин бүрдүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчний өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, цаг бусын эндэгдлийг бууруулахад чиглэгдэж байгаагаараа давуу талтай болжээ.

Харин хөтөлбөрийн гол онцлог нь хувь хүн, байгууллага хамт олны эрүүл мэндийн эрсдэлгүй аж төрөх идэвхтэй оролцоонд тулгуурласан бөгөөд зарим шаардлагатай зардлыг улс, орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын тусгай сангууд болон олон улсын байгууллагуудаас санхүүжүүлж байхаар урьдчилан тооцоолж байгаа ажээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Reply 1988” киногоороо танигдсан жүжигчин Го Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
    5 цаг 1 мин
  • Улаанбаатарт шөнөдөө 17-25 хэм хүйтэн хононо
    5 цаг 11 мин
  • Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан пүрэв гарагт болно
    5 цаг 14 мин
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    7 цаг 10 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    7 цаг 36 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 49 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    8 цаг 50 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    9 цаг 8 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    9 цаг 9 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    9 цаг 10 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 58 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    10 цаг 29 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    12 цаг 12 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    12 цаг 37 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    12 цаг 52 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    13 цаг 2 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    13 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    13 цаг 24 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Өчигдөр 16 цаг 17 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК