“Монголын Цахилгаан Холбоо” компани “4G” технологийг нэвтрүүлэх судалгааг хийж дуусгасан байна. Уг төслийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд 500 сая ам.доллар байх ажээ. Харин төслийг амжилттай хэрэгжүүлэх нийт дүн нь 1.9 тэрбум ам.доллар байх талаар “Монголын Цахилгаан Холбоо” компани Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулсан байна.Төсөл хэрэгжиж эхэлбэл “Монголын Цахилгаан Холбоо” компани суурин утасны зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэхээс гадна Улаанбаатар хотын хэрэглэгчид жил хагасын хугацаанд, Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилийн дотор “4G” сүлжээнд холбогдох боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр одоогийн интернетийн хурд тав дахин нэмэгдэх аж.
Ц.Элбэгсайхан























































Сэтгэгдэл (1)