Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар жагсаалтаар жараахайнуудыг оролдож байхаар акулуудыг номхруулах ёстой

2014-4-04
0
ЖИРГЭХ
 Ийн нээлттэй, шударга гэсэн хэрнээ жижиг компаниудыг золигт гаргачихаад жинхэнэ луйварчин, иргэдийг хохироосон, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж чадаагүй компаниудыг нэрлээгүй нь зүйд нийцэхгүй юм. Жараахайнуудаар нь оролдож байхаар акулуудаар оролдох ёстой биш үү гэдгийг дээрх эрхмүүдэд дуулгах хэрэгтэй байх. Тэгж байж худалдан авах ажиллагаанд тогтоод байгаа авлига, хээль хахуул зогсоно шүү дээ.
    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерт оролцохдоо худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн компаниудыг хар жагсаалтанд оруулдаг болж байгаа. Ингэснээр зөрчил гаргасан компаниуд 3 жилийн хугацаатайгаар ямар нэг тендер шалгаруулалтанд оролцох эрхгүй болж байгаа юм.
Snapshot_2014-04-04_090834
Тэгвэл энэ жил эл  жагсаалтанд 27 компанийг нэрлэлээ. Харамсалтай нь хар жагсаалтанд оролцуулсан 27 компанийн дотор олон нийтийн бухимдлыг төрүүлсэн, хариуцлалаггүй, төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьсан зэрэг зөрчилтэй компаниуд багтаагүй юм. Тиймээс иргэд төрөөс өчнөөн төсөв гаргуулчихаад ажлаа хийхгүй, бүр дээр нь мөнгө нэмж шаардаад сууж байдаг, эсвэл хийсэн ажил нь иргэдийг хохироосон газруудыг нэрлээгүйд дургүйцэж байна. Учир нь томоохон гэж хэлэгдэх барилгын компаниуд ихээхэн зөрчил гаргаж, олон нийтийн шүүмжлэлийг байнга хүртдэг. Тэр бүү хэл хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс хүний аминд хүрдэг барилгууд ч олонтаа. Гэтэл эдгээр компаниуд хар жагсаалтын хаана нь  ч алга.

Эсвэл тэднийг тендерийн бичиг баримт хуурамчаар үйлдээгүй гэж үзэж байгаа юм уу?.
Тэгвэл албаныхан ингэж бодож байгаа бол өрөөсгөл юм. Учир нь   томоохонд тооцогдох барилгын компаниудын дунд тендерийн луйвар, хээл хахууль, авлига яг л тахал шиг тархсан байдгийг хэн хүнгүй л мэднэ  шүү дээ.
The_Black_List
Тэгэхээр хар жагсаалт гэсэн сүртэй нэрийн дор  жижиг, хэний ч мэдэхгүй, орлого санхүүжилт муу газруудыг нэрлэж олон нийтийн ам, нүдийг таглаад өнгөрдөгөө  зогсоох хэрэгтэй. Харин ч барилгын томоохон компаниудаас зөрчил гаргасанаар нь хар жагсаалтаа эхэлвэл  зүгээр бус уу.

Өөрөөр хэлбэл, ганц тендерийн материал хуурамчаар бүрдүүлсэн бус хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахиж ажлаагүй, улсын мөнгөөр чанаргүй барилга барьсан, иргэдийг хохироосон, хээл хахууль авсан, газрыг маргаантай компаниудыг нэрлэж байвал зүгээр гэдгийг ард иргэд хэлж байна.

Улсын төсвөөр буюу төрөөс ихээхэн санхүүжилт авч тендерт ялж гарч ирсэн томоохон компаниудыг та нар нэрлэж чадахгүй бол бид нар нэрлээд өгье л дөө. Үүнэхээр ажлаа хийж чадахгүй байж мөнгө нэхээд сууж байдаг компаниуд цаана чинь олон байна шүү дээ.  Тэдний дотор луйвар, булхай, зөрчил “но” ч байсаар.
Барилгын Компани
Хэдхэн жишээ дурдахад л “Интерко инженеринг” ХХК, “Хөвсгөл геологи” компани бүгд төрөөс санхүүжилт гаргасан хэрнээ ажлын гүйцэтгэл хангалтгүй болсоныг иргэд шүүмжлээд байгаа.

Мөн “Бүтээлч шинэ сонголт” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг  хэд хэдээр нь давхардуулсан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй гарсан. Түүнчлэн,  “Гурван тэс” ХХК захиалагч зургийн даалгаврыг иж бүрэн боловсруулаагүй, барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж чадаагүй, нэмэлт ажил захиалсанаас төсөвт өртөг нэмэгдсэн, үргэлжлүүлэх  боломжгүй барилга байгууламж болсон зэрэг зөрчилтэй.

Яармагийн дэнж дээр барьж буй IV төрөхийн барилгын ажлыг  эхлүүлж байсан “Нийслэл өргөө” компанийг та бүхэн санаж байгаа байх.   Энэ компани ажлын ямар ч гүйцэтгэлгүй мөртлөө улсаас 20 тэрбумыг гаргуулсан. Тэгсэн хэрнээ дахин мөнгө нэхээд сууж байсан удаатай.Сүүлд нь энэ компанийг ямарваа тендерийг мөнгө цохиж авчихаад бусдад шилжүүлж хийлгээд дундаас нь мөнгө авдаг хэмээн иргэд хүртэл шүүмжилж байсан шүү дээ.

Энэ мэт тендерт ялж гарч ирчихээд ажлаа сайн гүйцэтгэж чаддагүй компаниуд маш олон бий. Энэ бүхний цаана татвар төлөгч бидний мөнгө урсаж байгаа. Тэгэхээр  төрийн албаны хайхрамжгүй ажлаас болж татвар төлөгчдийн мөнгө үргүй зардал болон салхинд хийссээр байх гэж үү?. Мөнгөгүй хэрнээ хийж бүтээе гэсэн жижиг компаниудыг шахаж гаргачихаад мөнгөний амтанд орчихсон хэрнээ хийж бүтээсэн зүйлгүй компаниудыг хаацайлж болохгүй байх.
барилга
Мөн барилгын ажил эрчээ авч эхлэхээр л хүний алтан амиар тахил өргөж ажлаа явуулдаг компаниуд ч олон. Тэгвэл эдгээр компаниуд яагаад хар жагсаалтанд орохгүй байгаа юм бэ?

“Гангар инвест” ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан иргэдээс олон хүн бэртэж, амиа алдаж байсан.  Энэ нь жил бүр давтагддаг гэж хэлж болно.

“Актив” ХХК-ийн барьж байгаа барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж чадаагүйгээс хэд хэдэн хүн бэртэж, 25-хан настай залуу хүртэл амиа алдаж байсан.

Үүнд дээр “Цаст констракшн”, “Макс грүпп”,  "Өндөр буянт", 
"Тайгам Алтай" ХХК зэрэг томоохон компаниуд ч орно шүү дээ.

 Тэгвэл энэ мэт хүний алтан амиар тахил өргөөд ажлаа хэнэгч үгүй хийж байгаа барилгын компаниудыг хар жагсаалтанд оруулах хэрэгтэй гэдгийг иргэд дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.

 Ийн нээлттэй, шударга гэсэн хэрнээ жижиг компаниудыг золигт гаргачихаад жинхэнэ луйварчин, иргэдийг хохироосон, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж чадаагүй компаниудыг нэрлээгүй нь зүйд нийцэхгүй юм. Жараахайнуудаар нь оролдож байхаар акулуудаар оролдох ёстой биш үү гэдгийг дээрх эрхмүүдэд дуулгах хэрэгтэй байх. Тэгж байж худалдан авах ажиллагаанд тогтоод байгаа авлига, хээль хахуул зогсоно шүү дээ.

Д.Дуулим
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • dddd (49.0.193.208)
    ard tumnee teneg gej bodood baigaa ym bishuu
    2014 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.113.142)
    Shaardlaga hangahgui standart bus barilaga huleej awaad bgaa humuusee ner ustai hiisen yumtai n awsan hahuulitai n jagsaagaad zarlaa ch chadahgui l de ug n uurchlultiig ungej l hiih heregtei shdeee
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.113.142)
    hamgiin sonin yum n ene huuramch bichig barimtiig n shalgaagui tender ugsun humuus n hen yum be? Neelttei baimaar bgaa bol nerleed jagsaalt gargaach
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.7)
    ternii orond ochnoon asuudat gazruudiig nerleh yst shdee
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.7)
    yst l unen shdee ymar ni medegdehgui kompaniudaar har jagsaalt hj haatsailaad
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • zocin (79.184.194.213)
    ucnuun sajar czanargyi barilgaa ynelj hynii amiig toodoggyi barilgiin kompaniudtai hezee tyr toocoo hiih be,ynee dagaad czanar baih estoi,yadaz gadaa narlaz syyh sandal maszinii zogsool hyyhdiin togloom naad zahiin gadaa yawgan hynii zam byh tohijiltiig hiih estoi,yneheer iim czanargyi barilguudiig odoo ulsiin komiss gedeg hyn ii ynergyi uls hyleej awahgyi baih estoi,hjanalt gyi ulsiin komiisiin ulsiig barag 6sar byrd songon szalgaryylj mergejiliin ulsiig tomiloh estoi
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    ene barilgiin asuudluud hirees heterch olon altan hvnii ami nas iig awch odson pesdanuud
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    vnen dawarch bga shvv ed nar ene awilgachid
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.105)
    Bayrtsogt shig l mongo avsan darga nar yach chadakhgui shuu dee.Ardchilsan niigem gedeg songodog utgaaraa ajillaj baina.Amerkid yag l iim baigaa tend saikhan l yaridag nachir deeree shal oor...
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    muusain avilgalchid
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    muu barilgaas bolj olon irgen hohirch bn gdef toriin tomchuud medej bga shuu dee
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    mon ulsin omiss gsen huleej awahdaa buh shaarldlaga hangasan bnu ugui gdeg deer anhaarah hergetei bn
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    tim shuu ene barilgin kompgniud asuudal inen herees heterch bn shuu ene asuudal deer tor anhaaralaa tawih hergetei bn
    2014 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    2 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    24 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    17 цаг 30 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    17 цаг 36 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    17 цаг 59 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    18 цаг 2 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    19 цаг 1 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    19 цаг 38 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    19 цаг 55 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    20 цаг 19 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    20 цаг 21 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    20 цаг 24 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    21 цаг 9 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    21 цаг 18 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 43 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    22 цаг 26 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    22 цаг 48 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    23 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    23 цаг 27 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК