Бусдаас их хэмжээний мөнгө залилан авч сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болох гэж байна.Д.Дондогийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учраад байсан билээ. Тодруулахад, тухайн үед нийслэлийн Прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Иймд түүнийг албан тушаалаасаа буусны дараа хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.























































Сэтгэгдэл (1)