Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрыг мөнгийг засгийн газарт хүүтэй зээлдэг хөгжлийн банкны хэрэг байна уу?

2014-10-22
0
ЖИРГЭХ
Манай хөгжлийн банк Засгийн газрынхаа баталгаагаар олж ирсэн зээлээ Засгийн газартаа хүүтэй эргүүлж зээлж “ингэж л ашиг олдог байхгүй юу” гэсэн шигээ сууж байх юм.
    мөнхбат1Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат УИХ-ын дарга З.Энхболдоос “юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явж байна” гэсэн зэмлэлийг хүртээд авсан. Ингэсэн шалтгаан нь Чингис Бондын хөрөнгөнөөс 227 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас худалдан авахад зарцуулсан тухай асуудал юм.  Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс 227 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан” гэж хүлээн зөвшөөрөв. Харин хуулиар хөгжлийн банкинд бонд худалдаж авах эрх олгогдоогүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд сануулж, УИХ-ын гишүүд ч Хөгжлийн банкинд шалгалт оруулах асуудлыг хөндөж тавих боллоо. Засгийн газар цалин тэтгэвэрээ хугацаанд нь тавьж чадахгүй тохиолдолд мөн төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор богино хугацаатай үнэт цаас гаргадаг. Түүнийг арилжааны банкууд худалдаж авдаг жишиг бий. Харин хөгжлийн банк бол хуулиараа Монгол Улсын эдийн засагт томоохон түлхэц үзүүлэхүйц төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт босгох үүрэгтэй байгууллага. Гэтэл Монгол Улсын эдийн засагт түлхэц үзүүлэхүйц төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк маань арилжааны банкны шинжтэй үйл ажиллагаа явуулж Засгийн газрын бондын хүүгээр ашигтай ажиллаж байна гэх хачирхалтай тайлбарыг хэлж суух боллоо. Тэр ч бүү хэл МАН-ынхан “Чингис бондын хөрөнгөөр цалин, тэтгэвэр тавьсан байна” гэх хардлагад тун сонирхолтой хариултыг хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өгөөд байна.

    Тэрээр хариуцлагатай мэдэгдье гэж ирээд л “Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрээр Засгийн газар үнэт цаас худалдан аваагүй. Хөгжлийн банк өөрийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ л Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан” гэж мэдэгдлээ.  Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар Чингис бонд бол Засгийн газрын бонд, Харин самурай бонд, БНХАУ-аас зээлсэн 112 сая ам.долларын зээл бол Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө юм гэнэ. Тэгэхээр Чингис бондын хөрөнгөөр төсвийн алдагдлыг бууруулаагүй байг гэхэд Самурай бондын хөрөнгөнөөс цалин тэтгэвэр тавьчихсан нь тодорхой болж байна. Ялгаагүй л улсынхаа нэрийг барьж бадарчилсан мөнгөөрөө алдагдлаа нөхөж байгаа хэрэг. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толинд  өр гэж “ор төлөөс үнэ өртгийг өгөөгүй авсан юм, бусдад өгөх өглөгийг”хэлнэ гэжээ. Харин хөрөнгө гэж хуримтлагдсан зүйлийг ойлгоно. Гэтэл манай Хөгжлийн банкны захирлын үзэж байгаагаар эргэн төлөх нөхцөлтэй бонд нь татан төвлөрүүлсэн хөрөнгө юм байх.

    Мөн тэрээр Засгийн газрын өрийн бичгийг худалдан авсныгаа Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан. Төсвийн алдагдал нөхөж, цалин тэтгэвэр тавьсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх, цалин тэтгэвэр тавих л зорилгоор өрийн бичиг гаргадаг гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон байхад мань хүн үг, нэр томьёоллыг өөрчлөөд хуураад өнгөрчихөж болно гэж бодсон бололтой.

    Хуулиараа хөрөнгийн үлдэгдлийг зохистой захиран зарцуулах эрх хөгжлийн банкны захиралд бий. Тэр хүрээндээ арга хэмжээ авсан гэж мөн өөрийгөө зөвтгөөд байгаа. Монгол Улсад санхүүжилтээ хүлээсэн олон зуун төсөл хөтөлбөрүүд бий, адагдлаад л хөгжлийн банк төмөр замын төсөлд санхүүжилт олох үүрэгтэй. Гэтэл тэр том төслүүддээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр засгийн газрын бондыг худалдан авч байгааг зохистой захиран зарцуулалт гэж хэлэх үндэс бий юу?

    Хөгжлийн банк бол өргөн утгаараа Монгол Улсын Засгийн газар. Улс орны Засгийн газрууд эдийн засагт томоохон нөлөөтэй төсөл хөтөлбөрүүддээ баталгаа гаргаж, түүнийг нь удирдан зохион байгуулж, хөрөнгө санхүү босгодог бүтэц нь хөгжлийн банк. Эргээд олон улсад хариуцлагыг нь тухайн орны хөгжлийн банкнаас биш, Засгийн газраас нэхдэг. Хөгжлийн банкны бүх хөрөнгө өргөн утгаараа Засгийн газрын хөрөнгө.  Үүнийг л сануулж УИХ-ын дарга З.Энхболд “Танай байгууллага банк биш шүү” гэдгийг сануулсан хэрэг.

    Монгол Улсын хөгжлийн банк Чингис, Самурай болон бусад бүх бондын зарцуулалтыг хариуцаж байгаа. Үүнээсээ 227 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан бол тэр эх үүсвэр нь аль бондынх байх нь ялгаагүй. Үр дүн нь нэг л гарна. Гэтэл манай хөгжлийн банк Засгийн газрынхаа баталгаагаар олж ирсэн зээлээ Засгийн газартаа хүүтэй эргүүлж зээлж “ингэж л ашиг олдог байхгүй юу” гэсэн шигээ сууж байх юм.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (216.160.139.247)
    Oo hoorhii orchuulagch umuu. Chaavaas daa tegchiheed neeh ooriigoo banknii zahiral geed durdee itgechihsen baagii bna shd
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (216.160.139.247)
    Hogjlii banknii guitsetgeh udirdlaga gej yu ch medehgui heden utsan huuheldeinuud bdag boltoi. Ariljaanii bank shig ajil hiichiheed l hudlaa tomorood yu ch medehgui um bj. Zugeer neg tsunh barigch nar er ni bank udirdana gej yu bsaniin
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.180.220.35)
    ажлаа мэдэхгүй, хэн нэгний утсан хүүхэлдэйнүүдээр дүүрсэн байгаа шүү дээ. Мэдлэг, чадвартайг нь дээш гаргахгүй нь ойлгомжтой.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Z.Enkhbold (112.72.8.234)
    End 1 ajilaa meddeggui hun yvna. Za bank bish. chiniii ajillaj bgaa gazar Bank bish za
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Bahk (203.194.113.3)
    Íýã ë ãàíãàí çàëóó ýíä òýíä õóðàë çºâëºë㺺í óóëçàëò ýíý òýðä îðîëöîîä ë áàéäàã ãàäíàà ãÿë öàë äîòðîî òàã õàðàíõóé íºõºð þì øèâ äýý àæëàà ìýäýõã¿é ýý õýíèé ö¿íõ áàðüæ ÿâààä îéìñîíä õàâ÷óóëàãäààä ýíý 纺ëºí ñóóäàëä çàëàðñàí íºõºð âý íààä áîíä ¿íýò öààñ ýíý òýðèéã ÷èíü ýäèéí çàñãèéí ñóðãóóëèéí îþóòíóóä ÷ îéëãîíî äîî ýíý ñóðãóóëüä ñóðààã¿é þóãàà ÷ îéëãîîã¿é ººðèéãýý áàíê ãýæ îéëãîñîí íºõºð òóóæ ÿâíà ÷è áàíê áèø çàõèðàë áîë á¿¿ð ÷ áèø ìýäëýãã¿é ñàíäëûí ýçýí ö¿íõ 纺ã÷ çà
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.126.91.159)
    уу баларсаан. Одоо удахгүй хусагдах байх. Хайран сайхан зөөлөн сууд*****
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    202.179.10.54 IP-tai huntei sanal neg bna tusul bicheed Jijig dund uildverlel hariutsan turiin baiguullaga ni demjeed ajiljaanii bankin deer ochihoor ajiljaanii bankuud eh uusver ni Hugjliin banknaas ehelj orj irsen ued ugnu gej bgaa yum getel zarchmaaraa bol ajiljaani bank uuriin eh uusvereesee sanhuujuuleed irgeded olgoson guitsetgeleeree Hugjliin banknaas eh uusveree avah yostoi tegeed iim tsaraitai yumnuud Hugjliin bankind baihaar chini ariljaanii bankuud yaj itgej irgeded ter baga huutei zeeliig uguh yum be ternii orond uuriinhuu huugeer nuhtsluur zeelee olgood baij baival tedend ashigtai baihgui yu dotooddoo iim hariutslagiin togtoltsoo sul biznes erhlegchid tur zasag ni uyldaa holboogui baihad gadaadiin humuus yaj itgej hurunguu oruulah yum be oilgomjtoi shde
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    Н.Мөнхбат чинь орчуулагч л байсан хүн шүү дээ. 2000 оны эхээр яаж ч яваад юм банкны салбарт суга татагтаад өндөрт гарчихснаас биш
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.32)
    ха ха ха энэ хүн ажлаа мэддэггүй ээ
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.179.10.54)
    Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төсөл бичиж шалгараад Хаан банк, Хас банкнаас зээлээ авах гэхээр мөнгөн нь Хөжглийн банкнаас шилжиж ирээгүй байна гэсэн хариу өгөөд өчнөөн сар хүлээлгээд байгаа шүү дээ. Тэгсэн энэ Хөгжлийн банкны захирал ухаантай юм чинь тэр төслийн зээлэнд өгөх мөнгийг нь өөр зүйлд ашиглачихаад байгаа юм байна шүү дээ. Ард иргэдийг ингэж чирэгдүүлж болох уу? Засаг төр нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бодлогыг дэмжинэ гээд байдаг, гэтэл энэ мэт хүмүүс уг бодлогыг нь гацаагаад тээг саад болоод байна иймэрхүү юмнуудыг халж чаддаг, мэддэг, шударга хү тавих хэрэгтэй байгааг Засаг төр барьж байгаа хүмүүс эрх биш мэдэж баймаар юм. Худлаа л ярихаас цаашгүй юм.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.29)
    Найрамдал явах замд Хаадын өргөө амралтын эсрэг талд, төв замын баруун талд 400м-т, Сангийн яамны зуслангийн чанх хойно, цахилгаан дэргэдээсээ татах боломжтой, хашаалсан, зуслангийн зориулалттай, 3500м2 газар зарна. Мөн Найрамдал зуслангийн баруун талд Шижирийн аманд байгаль сайтай, аялал жуулчлалын зориулалттай 4га газрыг яаралтай хямд зарна. 96985505
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • dsfasdf (202.55.184.18)
    ish , oligtoi hun alga uu
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.192.94)
    ter huu henii kormand oroh oilgomjtoi busuu
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Ariunbold (202.131.226.166)
    Tegeed tusuv tasarsan mungu bhgui ued tsalingui tavikhgui jiriin bagsh emch uilchlegch ard tumniig hooson honuulakh yum uu Mungu baival bol bond gargaad tsalingaa tavikh l heregtei sh de
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • enh bild (202.131.229.98)
    chi bank bish za
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.235.138)
    ха ха ха энэ хүн ажлаа мэддэггүй ээ.их л сайхан зүйл ярилаа гэж бодоо ш дээ хэ хэ хэ.ийм у хүмүүсээр алба ажил дүүрчихсэн шүү дээ.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    7 цаг 7 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    7 цаг 58 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    8 цаг 0 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    8 цаг 15 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    8 цаг 22 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК