Сагсан бөмбөг сонирхогч, нийт d20-ийн залуустаа
Залуусын анхны брэнд d20-ийн нийт хэрэглэгч хүүхэд залуустаа 10-н жилийнхээ ойн хүрээнд сугалаа сугалуулж, азтаныг Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Play Off-ын "Нью-Иорк Нийкс" болон "Чикаго Буллс" багийн сонирхолтой тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна. Тоглолт үзэнгээ Нью-Иорк хотын Эрх чөлөөний хөшөө, Empire State Building зэрэг үзэсгэлэнт газруудаар аялна гэж байгаа. d20-ийн цоглог залуус зөвхөн цэнэглэгч картаар цэнэглээд л сугалаанд оролцох эрхтэй болно.
d20-ийн хэрэглэгчид энэ сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 4-нийг дуустал 2000-аас дээш картаар цэнэглэсэн тохиолдолд сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалааны тохирол гуравдугаар сарын 4-нд "Боловсрол суваг" телевизээр шууд танд хүрнэ. Азтан дөрөвдүгээр сарын 5-нд Нью-Иорк хотын сагсан бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн "Madison Square Garden"-д Derrick Rose, Carmelo Anthony, Jeremy Lin гэх мэт одуудын гайхамшигтай тоглолтыг үзэхээр сууж байх болно.
d20-ийн залуусаа, та бүхнийг азын тэнгэр ивээх болтугай!
Эрүүл амьдралыг дэмжигч d20
Монголын Үүрэн Холбооны Скайтел компани
Монголын Үүрэн Холбооны Скайтел компани






















































