Луу жилийн сар шинийн баяраа тэмдэглэхээр зэхэж байсан ахмадуудад Далай
ламын бие төлөөлөгч Үэйли Миндер хэмээх эрхэм гутал бэлэглэжээ.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эрүүл мэндийн
хувьд хүндрэлтэй, өндөр настай хүмүүст ОХУ-д үйлдвэрлэсэн цэмбэн гутлыг
гардуулсан байна. Тус бүр нь 25 000 төгрөгний үнэтэй гутлыг

Луу жилийн сар шинийн баяраа тэмдэглэхээр зэхэж байсан ахмадуудад Далай ламын бие төлөөлөгч Үэйли Миндер хэмээх эрхэм гутал бэлэглэжээ. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй, өндөр настай хүмүүст ОХУ-д үйлдвэрлэсэн цэмбэн гутлыг гардуулсан байна. Тус бүр нь 25 000 төгрөгний үнэтэй гутлыг нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны ахмадуудыг сонгон бэлэглэсэн аж. Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол дахь бие төлөөлөгч тэрбээр урьд нь нийслэлийн 44 дүгээр цэцэрлэг, "Бялзуухай" цэцэрлэгт тоглоом, сандал ширээ өгч байжээ. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нүдний шилийг гардуулсан гээд тогтмол буян үйлддэг нэгэн гэнэ.