Нөөцийн мах худалдаанд гараад сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Энэ жил нийслэлийн иргэдийн 2012 оны хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Харьцангуй их хэмжээний мах нөөцөд бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцэхгүй байгаа билээ. Тиймээс ирэх сард 10 мянган тонн махыг дахин нөөцөд бэлтгэхээр болжээ. Засгийн газраас гаргасан уг шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн засаг дарга нар аж ахуй нэгжүүдтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулж, аль болох амар хялбараар иргэдэд хүргэх тал дээр хяналт тавьж ажиллах аж. Харин ирэх сард худалдаанд гаргах 10 тонн махыг 70-аас дээш настай иргэдэд олгох гэнэ. Хороо, бүрийн засаг дарга нар 70-аас дээш настай иргэдийнхээ тоог гаргасан ба нийт 29596 ахмад нөөцийн маханд хамрагдах ажээ. Т.Хулан





















































