Грекчүүд жилдээ нэг удаа тэмдэглэдэг карнавал баяраа өнгөрсөн Бямба
гаригийн шөнө хийжээ. Патрас хэмээн нэрлэдэг уг баярын үеэр үлгэрийн
баатар, мангасуудын дүрсийг томоор хийж, тэргэнцэрт байршуулан хотын
гудамжаар явуулдаг байна. Баярт оролцогчид өнгө өнгийн хувцас өмсөж,
хөгжин цэнгэлддэг аж.
Грекчүүд жилдээ нэг удаа тэмдэглэдэг карнавал баяраа өнгөрсөн Бямба гаригийн шөнө хийжээ. Патрас хэмээн нэрлэдэг уг баярын үеэр үлгэрийн баатар, мангасуудын дүрсийг томоор хийж, тэргэнцэрт байршуулан хотын гудамжаар явуулдаг байна. Баярт оролцогчид өнгө өнгийн хувцас өмсөж, хөгжин цэнгэлддэг аж. Гэтэл энэ жилийн хувьд тийм байсангүй, том мангасуудын оронд "Их 20"-ийн тэргүүлэгчид зогсож байлаа. Үүнийг зохион байгуулагчид эдийн засаг, нийгмийн байдалтай холбогдуулан ингэж шийдсэн гэжээ. Том дүрснүүдийн дотор тус улсын ерөнхий сайд асан Жорж Папандреоу Грекийг хийлж байхад Афины бурхан зээлийн гэрээ үзэглэж байх аж. Тройка хэмээх мангасыг Лукас Пападемос хэмээгч тэжээх бөгөөд өөрөө хонхны төмөр дор нуугдсан байна. Бүдүүн гэгчийн банкны ажилтан хоёр хүний мөнгийг авч, "тураах" аж. Харин Интернэтийн-далайн дээрэмчингээр гадны улс орны нөхцөл байдлыг дүрсэлсэн байна.
Энэ мэтээр улс орондоо нүүрлээд байгаа эдийн засаг, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлыг эсэргүүцэж, иргэд өөрсдийн баяраа ийнхүү ашиглажээ. Фестивальд нийт 163 бүлэг хүн буюу нийтдээ 30 000 дэмжигч, оролцогч хамрагдсан гэх тоо гарсан гэнэ.























































