Өнгөрсөн сард эрэг дээр хайргадаж, 21 хүний аминд хүрсэн Коста
Конкордиа хөлөг онгоцны өөр нэг хувилбар "Аллегра" өчигдөр мөн л эрэгт
зогсоод осол гаргажээ. Аяллаа дуусгаад Ром хотын Сэйшелльс гэдэг эрэгт
тулж ирэхэд хөдөлгүүрийн өрөөнд нь гал гарсан байна. Галыг аюулгүй
болгосон бөгөөд зорчигчдын эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж.
Өнгөрсөн сард эрэг дээр хайргадаж, 21 хүний аминд хүрсэн Коста Конкордиа хөлөг онгоцны өөр нэг хувилбар "Аллегра" өчигдөр мөн л эрэгт зогсоод осол гаргажээ. Аяллаа дуусгаад Ром хотын Сэйшелльс гэдэг эрэгт тулж ирэхэд хөдөлгүүрийн өрөөнд нь гал гарсан байна. Галыг аюулгүй болгосон бөгөөд зорчигчдын эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж. Мөн харилцаа холбооны тоног төхөөрөмжид ямар нэг гэмтэл учраагүй байна. Эргийн хамгаалагчид Аллеграг хөлөг татагчаар эрэгт дөхүүлээд байгаа аж. Италийн "Финсантиери Сестри" гэдэг үйлдвэрт "Коста конкордиа" хөлгийг 450 сая еврогоор үйлдвэрлэж байжээ. Харин өчигдөр гал гарсан "Аллегра"-г уг хөлгийн эгч гэдэг байна. "Коста конкордиа" хөлгийг "Коста Крокиери" гэдэг компани эзэмшин, үйлчилдэг байжээ.





















































