АНУ-ын Чардон хотын Охайо ахлах сургуульд аймшигт хэрэг гарлаа. Өчигдөр өглөө тус сургуулийн нэгэн сурагч буугаар зэвсэглэж сургуулийнхаа цайны газарт гал нээж нэг эрэгтэй сурагчийг хүндээр шархдуулж, 2 эрэгтэй, нэг эмэгтэй сурагчийг гэмтээжээ. Хүндээр шархадсан сурагч ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ.
АНУ-ын Чардон хотын Охайо ахлах сургуульд аймшигт хэрэг гарлаа. Өчигдөр өглөө тус сургуулийн нэгэн сурагч буугаар зэвсэглэж сургуулийнхаа цайны газарт гал нээж нэг эрэгтэй сурагчийг хүндээр шархдуулж, 2 эрэгтэй, нэг эмэгтэй сурагчийг гэмтээжээ. Хүндээр шархадсан сурагч ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас баржээ. 16 настай хохирогч Данейл Партермер тус сургуулийн ахлах ангид сурдаг байжээ. Дөрвөн хохирогч ойролцоох эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа ч хүнд байдалд байна. Гэмт хэрэгтэнг цаг хагасын дараа цагдаа нар нохойныхоо тусламжаар барьсан байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд гэмт хэрэгтэн хүүг Т.Ж.Лейн гэдэг хэмээн мэдээллэж байгаа ч цагдаа нар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Америкийн ахлах, дунд сургуулиудад ийм төрлийн аймшигт хэррэг 2007, 1999 онуудад гарч олон тооны хүн амиа алдаж байсан байна.
Д.Идэр

Орон нутгийн цагдаа Т.Ж.Лейнийг баривчилж байна





















































