МАХН, МҮАН-ынхан “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” улс төрийн хүчин байгуулсны нэг жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ. Энэхүү ой нь ирэх гуравдугаар сарын нэгэн буюу эх орончдын өдөр болох бөгөөд энэхүү ойгоо хэрхэн тэмдэглэх талаарх мэдээллийг маргааш өөрийн байр “Цагаан ордон”-доо өгөхөөр болжээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хүмүүс оролцох юм байна.Б.Чимэг





















































