Нөгөөдөр буюу 2012.03.01 буюу билгийн тооллын шинийн 8-ны билэгт сайн өдөр Өглөөний нар мандахыг харах ёслол Тасганы овоон дээр 07 цагт болно. Монголчууд эрт дээр үеэс хаврын тэргүүн сарын шинийн наймны нарыг харвал тэр жилдээ хийморилог, цог золбоотой явна хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай. Наймын тооны төр ёсны бэлгэдэлийн утга нь жаргал цэнгэл, өв тэгш амьдрал ахуй мөн бөгөөд бас бүтэн эд эрхтэн, бүрэн хүч тэнхлийг бэлгэддэг. Тийм учраас наймны өдрийн нарыг харах аваас баяр жаргал, элбэг дэлбэг, урт удаан нас, үүрд мөнхийн бэлгэдэл болдог гэж Монголчууд үзсээр ирсэн уламжлалтай. Нар харах ёслол төр түмнээ дээдэлдэг Монгол хүн бүхэнд нээлттэй юм байна. Б.Чимэг





















































