БНЧУ-ын Чехийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Харгиа цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх төсөл өнгөрсөн онд эхэлсэн билээ. Төсөл эхэлснээс хойш Харгиа хавьд хуримтлагдсан хог хаягдлын 50 хувийг зөөсөн байна. Зөөсөн хаягдлаа Морингийн даваанд тусгай тусгаарлагч бодисоор тусгаарлан булж эхэлсэн байсан боловч энэ ажлыг МХЕГ-аас түр зогсоосон байна.
БНЧУ-ын Чехийн хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Харгиа цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх төсөл өнгөрсөн онд эхэлсэн билээ. Төсөл эхэлснээс хойш Харгиа хавьд хуримтлагдсан хог хаягдлын 50 хувийг зөөсөн байна. Зөөсөн хаягдлаа Морингийн даваанд тусгай тусгаарлагч бодисоор тусгаарлан булж эхэлсэн байсан боловч энэ ажлыг МХЕГ-аас түр зогсоосон байна. Одоогийн байдлаар МХЕГ тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Харин Чехийн талын төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдтой уулзаж энэ асуудлыг даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ. “БОАЖ-ын сайдад үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан, БОАЖЯ-ны дэргэдэх Аюултай хог хаягдлыг зохицуулах зөвлөлд асуудлыг оруулж, ойрын үед шийдвэрлүүлнэ” гэж орлогч Ганболд хэлсэн. Хэрвээ асуудлыг даруй шийдвэл төсөл цаашдаа хэвийн үргэлжилж 5 дугаар сарын 1 гэхэд Туул гол хорт хогноосоо салах юм байна.
Д.Идэр





















































