Бага хурлын эхний өдөр Монголын
Засгийн газраас хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон
цаашид баримтлах бодлогын талаар Н.Энхболд, орон нутагт хоршоог
амжилттай эрхэлж буй арга туршлагын талаар Ховд аймгийн “Үр жимс”
хоршооны дарга Д.Цэндсүрэн нар илтгэл тавилаа.
“Ази номхон далайн орнуудын хоршоо хариуцсан сайд нарын дээд
хэмжээний уулзалт” Тайландын вант улсын Бангкок хотноо энэ сарын
27-29-ний өдөр зохион байгуулагдаж байна. Бага хуралд УИХ-ын дэд дарга,
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд,
ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Баярмагнай, ЖДҮГ-ын дэд дарга М.Дондогдорж,
Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны захирал Д.Цолмон, Ховд
аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн, Монгол улсаас Тайландын
вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Дашпүрэв нарын
төлөөлөгчид оролцож байна. Бага хурлын эхний өдөр Монголын Засгийн газраас хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид баримтлах бодлогын талаар Н.Энхболд, орон нутагт хоршоог амжилттай эрхэлж буй арга туршлагын талаар Ховд аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн нар илтгэл тавилаа.
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд Олон улсын хоршооллын холбооны ерөнхийлөгч хатагтай Дэм Паулин Грийнтэй албан ёсны уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр хатагтай Дэм Паулин Грийн манай Засгийн газрын санаачилгаар НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласанд олон улсын хоршооллын хөдөлгөөн болон улс орнууд талархалтай хүлээж авч байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоршоог байгуулах, түүний давуу талыг олон нийтэд сурталчлах, хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх чиглэлээр амжилттай ажиллаж буй орнуудын туршлагыг нэвтрүүлэх болон техникийн туслалцаа үзүүлэхэд Олон улсын хоршооллын холбоо бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.





















































