Хадгаламж зээлийн хоршооны
хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунчимэг тэргүүтэй хэсэг
нөхөд ирэх сараас жагсаал цуглаан зохион байгуулахаар болжээ. Тэд хэлэхдээ төр
алдаа гаргасан, алдаагаа хүлээх ёстой. Бид бэлэн мөнгөө алдсан бодитой
хохирогчид. Төрөөс бидний үлдсэн хохирлыг барагдуулахгүй удаж байна. Мөн
хуулийн байгууллагаар олон жил явсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хохирлыг бүрэн барагдуултал тэмцэнэ гэж байна.





















































