Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалтад шалгалт хийжээ. Уг шалгалтад хэвийн боов үйлдвэрлэж буй 101 үйлдвэр, цех хамрагдсан байна. Шалгалтын үр дүнд олон зөрчил дутагдал илэрчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалтад шалгалт хийжээ. Уг шалгалтад хэвийн боов үйлдвэрлэж буй 101 үйлдвэр, цех хамрагдсан байна. Шалгалтын үр дүнд олон зөрчил дутагдал илэрчээ. “Өгөөмж амтлаг”, “Гүехэн” ХХК-иуд “Нарантуул трейд”, “Хан талст” зэрэг хүнсний худалдааны төвүүд хэвийн боовны чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдэн бүтээгдэхүүнээ худалдаалж байжээ. Илэрсэн зөрчлүүдийн холбогдох материалыг бүрдүүлэн цагдаагийн байгуулага шалгаж эхлээд байгаа ажээ.
Д.Идэр





















































