Британийн судаач Уильям Линдсей орчин цагийн газрын зургуудад тэмдэглээгүй “Цагаан хэрэм”-ийн 100 км урт хэсгийг Монголын нутаг дэвсгэрт олж илрүүлсэн тухай өчигдөр “Дейли телеграф” сонинд бичжээ.
Британийн судаач Уильям Линдсей орчин цагийн газрын зургуудад тэмдэглээгүй “Цагаан хэрэм”-ийн 100 км урт хэсгийг Монголын нутаг дэвсгэрт олж илрүүлсэн тухай өчигдөр “Дейли телеграф” сонинд бичжээ. Судлаач XII зууны атласын хуулбарыг үзээд өнгөрсөн оны намар Говьд ирсэн байна. Тус хуулбарт Чингис хааны аян дайны тусгал болоод Цагаан хэрмийн тус хэсэг тод харагдаж байжээ. Судлаач Уиляам Лидсейн үзэж байгаагаар МЭӨ 120 оны үед Хань хаад эрх барьж байсан үедээ Цагаан хэрмийн энэ хэсгийг босгож байсан бөгөөд хожим сэргээн босгож нэмж барьсан байна. Энэ нээлтийн тухай мэдээ баримтуудыг “National Geographic” сэтгүүлийн ойрын дугаарт нийтлэх юм.Б.Ням





















































