Сар шинийн баярын өмнөхөн буюу энэ сарын 16-нд БНСА-д дэлгүүрийн хаалга хаалгүй гарсны улмаас 28 настай Монгол залуугийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэгт БНСА-ын иргэн 31 настай Ха гэгчийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ха гэгч нь монгол залууг зодож хөнөөсөн нь хангалттай баримтаар нотлогдсон тул шүүхэд шилжүүлсэн байна. Учир нь дэлгүүрийн гадаах бичлэгт тэдний үйлдэл бичигдсэн байжээ. Шүүх хурал ирэх долоо хоногт болох бөгөөд түүнд 15-18 жилийн ял төлөвлөөд байгаа аж. Б.Чимэг





















































