Оросын “Роснефть”, “Транснефть” компаниуд захирлуудын зөвлөлүүдээрээ дамжин нефтиэ Хятадад нийлүүлэх тухай урт хугацааны гэрээнүүдэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна.
Оросын “Роснефть”, “Транснефть” компаниуд захирлуудын зөвлөлүүдээрээ дамжин нефтиэ Хятадад нийлүүлэх тухай урт хугацааны гэрээнүүдэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна. Эдгээр баримт бичгүүдийн дагуу оросын нефтийг Хятадад хөнгөлөлттэй үнээр худалдах юм. Мөн “Роснефть” компанийн захирлуудын зөвлөл өөрчлөлт оруулах асуудлыг 2-р сарын 28-нд авч үзэх тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. Мөн тус агентлагийн мэдээлснээр “Транснефть” компанийн захирлуудын зөвлөл нефтиэ Хятадад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрийн хүрээнд зохих өөрчлөлтийг сайшаасан байна. 2011 оны 10-р сард оросын тал нэг баррель нефтиэ 1,5 доллароос хямд үнээр Хятадад худалдахыг зөвшөөрсэн билээ. Тэгснээр бараг 20 жилийн турш жил тутам ОХУ-аас Хятадад 15 сая тонн нефтийг нийлүүлбэл Оросын тал 3 тэрбум орчим долларыг алдагдал хүлээнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харин энэ мэдээллийн талаар тус хоёр компани ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм.Б.Ням





















































