Гахайн хавдрын вакцин 10 мянган төгрөгөөр хийнэ

Сар шинийн өмнө нийслэлийн I дунд сургуулийн сурагчдын дунд гахайн хавдар тархаж, дөрвөн ангийн хичээлийг хааж байсан. Одоо байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Гахайн хавдрын тархалт багассан. Ихэвчлэн 5-15 хүртэлх насны хүүхэд өвчилж байна. Эцэг, эхчүүд хүүхэддээ есөн сартай, хоёр настайд нь гахайн хавдрын вакцин хийлгэх ёстой. Вакцинд хамрагдсан бол гахайн хавдар тусахгүй. Хэрвээ хамрагдаж амжаагүй бол манай эмнэлгийн Дархлаажуулалтын кабинетад 10 мянган төгрөгөөр хийж байгаа. Сүүлийн үед насанд хүрсэн хүн ч энэ өвчнөөр өвчилж байгаа учир вакцинд хамрагдахад илүүдэхгүй” гэв.